Зохиогч: cool

Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. -Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн тоо хангалттай хэмжээнд хүрч чадсан болов уу? -31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг…

Цааш унших

‘Урт цагаан’ үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван…

Цааш унших

Монголын залуучуудад үг хэлэх эрх чөлөө алга Монгол хүн бүрт Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө Монголын залуучууд эдэлж чадахгүй байгаагийн том жишээ өнөөдөр тохиов. Өмнө нь сошиал орчинд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн хэмээн хуулийн байгууллагад дуудагддаг байсан бол өнөөдөр өөрсдийн үзэл бодол, үг хэлэх эрхээ эдэлж, жагсаал зохион байгуулсан залуучуудыг хуулийн байгууллага албадан баривчилж, тэдний эрхэнд халдсан үйлдэл гаргав. Бид ардчилсан нийгэмд шилжиж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх маш том эрх чөлөөг өнөөдрийг хүртэл эдэлж ирсэн болохоос хуулийн байгууллагаар айлган сүрдүүлж, Үндсэн хуульд заасан хамгийн том…

Цааш унших

Мэдэгдэл Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн талаар мэдээлэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх үедээ Хил хамгаалах байгуулага хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй 87 уул уурхайн компани хууль бусаар ажиллуулж байгаа мэтээр илтэд олон нийтийг төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээлэл хийж, байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Дээрх асуудалд Хил хамгаалах байгууллага дараах албан ёсны тайлбар, мэдээлэл өгч байна. Үүнд: 1.Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын…

Цааш унших

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна ​​​​​​​ Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Гэр бүл хүүхэд залуучуудйн хөгжлийн газрын дарга М.Энх-Амар мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Түүхэн цаг хугацааны явцад улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө мэдлэг чадвар, оюун ухаанаа харамгүй зориулсан хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, зорилго нэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн мэндийг хүргэе! 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-ноос түүхээ…

Цааш унших

Олимпийн аваргатай адил захиралуудад ч бас дасгалжуулагч хэрэгтэй Өндөр хөгжилтэй орнуудад амжилттай яваа бизнес эрхлэгчид, компанийн захиралуудын дийлэнхи нь удирдлагын коүч, хувийн ментор, дасгалжуулагч нартай тогтмол ажиллаж хэвшсэн байдаг. Тухайн зөвлөх экспертүүдийн туршлага ур чадвар дээр суурилж, бизнес хөгжилд нь түлхэц болж өгсөнөөр дэлхийн түвшний компаниуд болон төрөн гарахад чухал үр дүн бий болдог. “ Бизнес Онош” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын онцлох экспертээр “GSMI Институтийн Захирал, стратегийн зөвлөх, удирдлагын коүч Ц. Оюунжаргал оролцож”, 21-р зууны гүйцэтгэх захиралуудын ур чадвар, удирдлагын коүч сэдвээр сонирхолтой мэдлэг өглөө. Онцлох байгууллагаар Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч 18 жилийн туршлагатай “Ази-Фарма ХХК-н…

Цааш унших

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийх үеэр эрсдэл өндөртэй гэж гарсан айлуудаар явж нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хүнс…

Цааш унших

Дадлага сургуулилтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм. Дадлага сургуулилтын үеэр НГБХЗХГ, ЧДГБХЗХХ хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх түр хамгаалах байрыг ажиллуулж хорио цээрийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг зохион байгуулна. Мөн дүүргийн хэмжээнд өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж дадлага сургуулилтын үед эдгээр хүүхдүүдийг хяналтад байлгахаар…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна. Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “Ажлын байрыг хадгалах, ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” гэдгийг хэллээ.

Цааш унших

ЭМЯ: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 40 боллоо Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт 201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Турк, Швед, Австри улсаас коронавирусийн талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Швед улсын иргэнээс коронавирус илэрч гэрээр тусгаарлагджээ. Биеийн байдал нь хөнгөн байгаа аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: -Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д эмчлэгдсэн хоёр иргэн эдгэж 40 хоногийн дараа эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 40 боллоо. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 иргэн байна. Тавдугаар сарын 3-нд франкпуртийн нислэгээр 273 хүнээс шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрсэн.

Цааш унших