Зохиогч: cool

Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна. Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг. Тэр өдөр С.Жавхлангийн аавдаа зориулж анх дуулсан энэ дууг сонсох дуртай хүмүүс…

Цааш унших

2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25 -НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МОНГОЛЫН ХҮНИЙ ИХ ЭМЧ НАРЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН, АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР П.НЯМДАВААГИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. Их хурлын эрхэм хүндэт Тэргүүлэгчид ээ Их хурлын Төлөөлөгч нөхөд өө Хүн ардынхаа эрүүл энхийн халаагүй манаанд нүд цавчилгүй зогсож байгаа манай цагаан нөмрөгт баатруудыг төлөөлөн энэ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байгаа Та бүхэнд ахмад үеийн эмч нарынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Юуны өмнө, ахмад эмч нарыг төлөөлөн үг хэлэхийг санал болгосон Эрүүл мэндийн яам,…

Цааш унших

Сэлэнгийн цагдаагийн дөрвөн ч алба хаагч бусдад эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогджээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүст эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон үйлдэл гаргасан учраас шүүгдэгчийн ширээнд суужээ. Тус аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Чинзоригийг хэргийн холбогдогчийг зодож, эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял шийтгэсэн бол Дав заалдах шатны шүүхээс нь уг ялыг нь хэвээр үлдээсэн байх юм. Түүнээс гадна дээрх Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр…

Цааш унших

Хан-уул дүүрэгт Емартын салбар нээгдснээс хойш УИХ-ийн гишүүн Ж.Ганбаатар сандарч яваа сурагтай. ‘Оргил’ гэх тодотголтой тэрээр өөрийн биеэр Хан-уул дүүрэгдэх салбартаа 7 хоног бүр “зочлох” нь ихэссэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь шинээр нээгдсэн Емарт дэлгүүрийн зогсоол хүрэлцэхгүй тул иргэд замын эсрэг талын ‘Оргил’ худалдааны төвийн зогсоолд машинаа орхих болсон байна. Иймд зогсоолоо төлбөртэй болгох, эсхүл хувь хүний сонголтыг хүндэтгэж хэрэглэгчдээ гар хумихан сууж хүлээх сонголт Ж.Ганбаатар гишүүнд тулгараад байна.

Цааш унших

Дэрвэгэр богинохон хормойтой, цэцгэн хээтэй даашинзаар гоёсон бүсгүйтэй Сүхбаатарын талбай дээр танилцаж билээ. Хоёулаа л ажил руугаа гүйж явсан юм даг. Дэгжин гоё сийрсэн цүнх гартаа савчуулж, тас тас инээсэн цэл залуухан Ариунаа…1996 он. Хамтдаа “Ардын эрх” хүртэл алхаж, хамаг мөрөөдлөө ярилцан зам нийлсэн юм даг. Болгарт дуучнаар төгсөж ирсэн, томоос том мөрөөдөлтэй, гэхдээ өөрийнхөө мөрөөдөлд өрөөлийг эх оронтойгоо хамт багтаачихсан, дуулах дуу болгон нь утга болоод ухааралтай байгаасай гэж хүсдэг өөдрөг бүсгүй. Түүний анхны “Эрос 1” тоглолт жинхэнэ утгаар нь шуугиан тарив. Шоу тоглолт гэж юу байдгийг харж, олон хүн нүд нээсэн дээ. Ариунаагийн дуунууд өөлөх нэгээхэн ч өө…

Цааш унших

Монголын Улсын Хөдөлмөрийн баатар гэхээсээ илүү ‘Гацуурт’-аар  овоглогддог  Л.Чинбат захирал Ч.Номин хэмээх ганц охинтой. Ганц охин нь телевизээ тун амжилттай удирдахын зэрэгцээ дээдсийн хүрээний охид, бүсгүйчүүдийн дунд жишиг тогтоож буй нэгэн билээ. Хэтэрхий тод амьдардаг Ч.Номингоос үүдээд энэ айлыг ганц хүүхэдтэй, хүргэнээ хүү шигээ хайрладаг тул хөрөнгөө өгч ч магадгүй гэж олон нийт ойлгох болсон. ‘Тариалан эрхлэгчдийг дэмжих сан’-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний 50 орчим хувийг өөрийн болгосон Л.Чинбат сүүлийн үед нэлээд хэл амтай байгаа. Тэгвэл ‘Тэрэлж’-ийг хэдэн тэрбумаар үнэ цохиж авснаас гадна эхнэрийнхээ нэр дээр 20 гаруй уурхайн ашиглалтын лицензтэй гэх тэрээр ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрлаж олноос…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, аймгийн Засаг даргын “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд энэ жил 142.1 мянган тн байгалийн хадлан, 37.9 мян.тн хүчит тэжээл, 9.4 мян.тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас өнөөдрийн байдлаар 157.7 мян.тн өвс, 4.5 мянган тн сүрэл, 10.3 мянган тн ногоон тэжээл, 26.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 6.6 мян.тн дарш, 8.0 мян.тн эрдэс тэжээл, 591 тн гар тэжээл бэлтгээд байна. Энэ нь мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 104.1 хувиар давуулан бэлтгэсэн гэсэн үг юм.

Цааш унших

Гавьяат тамирчин Н.Төгсцогт шинэхэн найз бүсгүйгээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Эх орондоо ирээд удаагүй байгаа тэрбээр өөрийн инстаграм хуудасныхаа строрид найз бүсгүй Э.Энэрэлтэйгээ хамт байгаа бичлэгээ оруулсан байх бөгөөд харилцаагаа ийнхүү ил болгоод байна. Өнгөрөгч зун хосууд Хөвсгөл нуур хамтдаа явсан нь гярхай фенүүдийнх нь хараанаас мултраагүй. Үүний дараагаар тэднийг үерхэж байгаа гэх яриа гарч цахим орчныг багагүй донсолгоод авсан. Харин энэ яриа үнэн болохыг хосууд ийн батлаад байна. Э.Энэрэлийн хувьд сошл орчинд багагүй танигдсан нэгэн. Олон ч реклам, клип чимсэн тэрбээр “Зүрх зогсохгүй”, “Огтлолцол” зэрэг бүрэн хэмжээний кинонд тоглосон түүнийг сүүлийн үед жүжигчин хэмээн цоллох болсон бөгөөд хосуудыг…

Цааш унших

Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын акулууд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төрсөн бололтой. Харин гавьяат кинонд…

Цааш унших

Хүн төрөлхтөн амьтдаас оюун ухаанаараа ялгардаг хэдий ч заримдаа араатнаас дор аяглах нь бий. Ялангуяа бидний бусдыг гоочилж, өөнтөглөдөг зан хүмүүний мөн чанарыг дотроос нь устгаж байдаг гэлтэй. Дорж, Дулмаа тийм амьдралтай, тэднийд ийм хэрүүл гарсан, тэр хачин хувцас өмссөн гэх мэтээр зөвхөн бусад руу чиглэсэн яриаг хүмүүс өдөр тутамдаа тоть шиг давтан ярьсаар л байдаг. Үзэж байгаа нэвтрүүлэг нь хүртэл заавал хэн нэгнийг шүтэх ёстой мэт, заавал хэн нэгнийг магтах ёстой мэт л болж. Угтаа бол бид даяаршлыг дагаж хөгжил, дэвшил, хүний туурвисан бүтээлийг л ярих хэрэгтэй мэт санагдана. Өнөөдөр Монгол улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх орон болсон.…

Цааш унших