Айл бүрийн шүүгээнд байдаг хүнсний сода нь олон төрлийн ач тустай аж. Зөвхөн хоол хийхэд ашиглах бус, үүнийг өөр олон зүйлсэд хэрэглэж болох юм. Ахуйн ажил, гоо сайхан, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлж, тус болох аж. Бид өнөөдөр та бүхэндээ энэ бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх сайн талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг хэрэглэснээр та байгаагаасаа 10 насаар залуу харагдах болно. 1. Батгыг арилгана Хар болон цагаан батгыг арилгахад хүнсний сода онцгой үр дүнтэй байдаг. Содаа устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана. 2. Шүд цайруулна Та хүнсний сода, ус төрөгчийн хэт ислийг хольж хэрэглэн, шүдээ цайруулж болно.…
Зохиогч: cool
Загасын орд: Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ. Хумхын орд: Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад…
Зарим нэг охид нээх ухаантай хүн шиг фэйсбүүкдээ ээжийнхээ тухай олон зүйл бичдэг бол зарим нэг нь ээжтэйгээ хамт зураг авахуулж түүнийг фэйсбүүкдээ тавьдаг. Гэвч тэр зурагныхаа тайлбар дээр “хайртай шүү ээжээ” гэж эсвэл олон зүйл бичдэг. Тэгэхэд нь хүмүүс зүгээр л энэ их сайн охин гэдэг ч юм уу эсвэл ээждээ маш их хайртай гэж ойлгодог. Харин яг үнэн байдал дээрээ хэзээ ч ийм байдаггүй хүмүүс алдхаасаа өмнө хэзээ ч ухаардаггүй ээждээ хайртай гэж бичиж нүүр номондоо тавьсан атал бодит байдал дээрээ ээжийнхээ өмнөөс хэрэлдэж, ээжийгээ гомдоодог. Ээждээ гоё үг хэллээ гээд тэр чинь хайр болохгүй ээжийхээ зургыг фэйсбүүкдээ…
Манай аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Маргаан хянан шалгах газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын мэргэжилтэн Б.Чойжилгарав нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн ЗДТГ болон зарим агентлаг, сумдад ажиллаж, аймгийн салбар зөвлөлийн ажилтай танилцан, аймгийн хэмжээний 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор орон нутагт ажлын хэсгийг ажиллуулж байгаа ажээ.
1. Өглөөг эрт эхлүүл “Starbucks”-ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны “Avon” брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг. 2. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. Учир нь тэр гол зүйлээсээ анхаарлаа салгахгүй байж чаддаг бас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Харин бүсгүйчүүд аливаа асуудалд хувийн өнцгөөс хандах гээд байдаг гэдгийг нуулгүй хэлсэн байна. Үүнийг халж ажил бол ажил, хувийн үзэл бодол хувийнх хэмээн ялгаж чадсан нь амилтанд…
Бусдын нүд, чихнээс холхон байлгавал зохих зүйлс бидний хувийн амьдралд байдгийг Дорно дахины мэргэн ухаан сануулж байна. Үүнд: 1. Та өмнөө тавьж буй зорилго, төлөвлөгөөгөө бусадтай бүү хуваалц. Зорьсондоо хүрэх хүртлээ ам ангайх хэрэггүй шүү. Учир нь, ямар ч төлөвлөгөө төгс бус, түүгээр ч үл барам гаднын саад бэрхшээлд хялбар өртөх, бүр сүйрэлд хүргэж ч болох олон сул талыг агуулж байдаг. 2. Сайн үйл хийсэн тухайгаа яриад байх хэрэггүй. Буянтай сайн үйл ертөнцөд ховорхон. Иймээс үүнийг нүдний цөцгий мэтээр хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Өөрийгөө магтан дөвийлгөх аваас хийсэн сайн үйлээ баллуурдан хаях аюултай. 3. Эр зориг, тэсвэр хатуужилтай гэдгээ хэнд…
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Д.Энхжаргал Төв банкны захирлаар томилогдвол Монгол Улсын Эрдэнэсийн сан дампуурна- УИХ-д олонх болсон МАН-ынхан ялагдлын цагаан тугаа өргөхөд бэлэн болжээ. Тухайлбал, тус намынхан ард түмний итгэл хүлээлгэж өгсөн УИХ-ын 65 суудлыг эрх мэдэл, албан тушаалын буруу хувиарлалт, ашиг сонирхолдоо ашигласнаас болж улс орны эдийн засаг уруудан доройтох болсон. Мэдээж энэ бүхний буруутан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр намынхаа зарим нэг нөхөд болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор Жаргалтулгын Эрдэнбатын Засгийн газрыг огцруулж МАН-ын нэр хүндийг шавартай хутгах эхний алхамыг хийж өөрийг нь Ерөнхий сайдын сэнтийд залрахад нь кнопоороо дэмжлэг үзүүлсэн нэр бүхий УИХ-ын гишүүдэд ард түмэнд очих ёстой ЖДҮХС-ийн мөнгийг өгсөн хулгай нь…
Манай улсын малчид, тариаланчид, зөгийчид, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгээ баталж чадахгүй байгаа явдал юм. Хэрэв “байгалийн гаралтай”, “100 хувь цэвэр”, “органик” гэдгээ баталж чадвал харьцангуй бага өртгөөр чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломжтой. Олон Улсад органик хүнсийг баталгаажуулах хэд хэдэн төрлийн арга байдгаас харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, “Органик хүнс мөн” гэдгийг хамтаараа баталгаажуулах нь хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжих боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэн, энэ тухай Органик хүнсний тухай хууль, түүнийг дагалдах журамдаа тусгаж өгсөн байдаг. Дээр дурдсан…
Өнөөдөр органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, анхан шатны болон дундын хоршооны хамтын ажиллагаа, нэгдсэн маркетинг, ложистикийг хэрхэн шийдэх талаар талуудын байр суурийг сонсож, санал авах зорилготой зөвлөлдөх уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд боллоо. Уулзалтад орон нутгийн анхан шатны 30 хоршоо, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл оролцлоо. Олон Улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн холбооны мэдээгээр органик хүнсний борлуулалт жил тутам нэмэгдсээр 2016 он гэхэд 90 тэрбум ам.доллар болж, 1999 онтой харьцуулахад 6…
