Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн ууган охин МУСТА, дэд профессор, төгөлдөр хуурч Саянцэцэгийн “Сонгодог хөгжмийн үдэш” тоглолт УДБЭТ-ийн концертын танхимд болсон. Тоглолтыг үзэж сонирхохоор уран бүтээлчид цөөнгүй байв. Тэдний дундаас бид “Sweetemotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг тольдлоо.
Зохиогч: cool
“Чамайг тойрон эргэлдэнэ”, “Хайр дааж амьдарна”, “Энхрий” зэрэг дуунуудаараа олон танигдсан чадварлаг дуучдын нэг бол Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт , МУСТА дуучин П.Түдэвдорж юм. Тэрээр 10-р сарын 12-нд “Чин хайрын сэтгэл минь Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан тоглолтоо UB Palace-н их танхимд амжилттай зохион байгуулсан билээ. Тэрээр Монгол орноо тойрох аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгаас эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад аялан тоглолтоо амжилттай хийгээд байгаа билээ. Түүнийг урлагийн нөхөд нь “Түдэвээ Монголыг тойрон эргэлдэж байна” хэмээн ярилцах болсон ба хөдөө орон нутгийн үзэгчид халуун дотноор хүлээн авч байгаа ажээ. Аялан…
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна. Өнөөдөр “Вансэмбэрүү-2018” экспод оролцохоор бүртгүүлсэн 80 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийг Хангарди ордны Их танхимд хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Экспорт ба боломж” сэдвээр илтгэл тавилаа. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх ажил тусгагдан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЭМГ-ын харьяа Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ байртай боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга…
Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байртай болж, өнөөдөр хүлээн нээлтээ хийлээ. Шинэ байрны нээлтийн ажиллагаанд нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон албаны хүмүүс оролцлоо. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс 1989 онд байгуулагдсан. Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг анги юм. Тус ангийн хувьд өөрсдийн гэсэн зориулалтын байргүй, автомашины зогсоолд ажилчид цуг байрладаг байсан хүндхэн нөхцөл байдалтай байсан бол ийнхүү шинэ байранд ороод байна.…
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны…
У.Хүрэлсүх яг нэг жилийн өмнө МАН-ын 28 Их хурал дээр ялсан намын даргын ажлыг Ерөнхий сайдын албатай хүлээж авсан. Харин ганцхан жилийн дотор намынхантайгаа түнжин хагарч өнөөдөр харсан бүхнээ албан тушаалаас нь огцруулна хэмээн зүтгэж байгаа. Эхний ээлжинд Д.Хаянхярвааг суудлаас нь буулгах санаархалдаа хүрч чадав. Харин дараагийн огцруулахаар хичээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга М.Энхболд болон Хотын дарга С.Батболд. Тэднийг огцруулахын төлөө Ерөнхий сайд нэг нэгээр нь намнах бодлого баримталж эхний ээлжинд С.Батболдыг огцруулах санал бүхий албан бичиг бичиж НИТХ-д хүргүүлэв. Нэгэнт Ерөнхий сайдаас санал ирсэн болохоор НИТХ Ерөнхий сайдын албан бичгийн дагуу хуралдана. Өөрөөр хэлбэл 14 хоногт багтаан хуралдаж асуудлыг дахин хэлэлцэх болно гэдгийг НИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн. Мөн НИТХ 2018 он 10-р сарын 31-нд хуралдахдаа Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын…
Хийморь гэж юу вэ? Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй. Хийморь бадарсны ач тус Хийморь бадрах гэдэг нь чухамдаа буяны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий…
Их мөнгийг том улстөрчид л иддэг, тэд идэж л байх ёстой юм шиг ойлгож, үл тоомсорлож ирсэн монголчуудын нүдийг нээж, чихийг онгойлгосон зүйл бол мэдээж, ЖДҮ. Харин ЖДҮ-гийн дуулианы хүчээр тэрбумаар нь ичих нүүргүй халаасалж байсан улс төрчдийн багийг хуулж, бас тэр багийг олон жилийн турш өмсөж явсан нам намын төлөөлөл нэр хүндтэй улс төрчид, тэдгээр улс төрчидтэй сүлбэлдсэн бизнесийн бүлэглэлийг хайр найргүй илчилсэн энэ цаг үед сэтгүүлч миний бие Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн “араас явав”. Ингэж явсаар энэ олон жилийн турш чиг чимээгүй “мартагдсан” байгаа 43 компанийг илрүүлсэн юм. Харин энэхүү 43 компаний магнайд толгойдоо шороогүй давхиж байгаа Таван богд…
ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийнЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас “Цахим орчныг зөв болгоё” давалгааг /challenge/ эхлүүлээд байна. Давалгаанд өөрийн цахим хаяг дээрх зургаа “цахим орчныг зөв болгоё” фрэймээр солих, хуурамч, албан бус нотлогдоогүй, ёс бус мэдээллийг бусдад түгээхгүй байх, тус аяны хүрээнд хийгдсэн мэдээллийн бүх контентуудыг шэйр хийж найзууддаа түгээх, давалгаанд өөрийн 5 найзаа уриалж бичлэг хийн “Зөв залуус” фэйсбүүк группд байрлуулах зэргээр оролцох юм байна. Өнөөдрийн байдлаар уг давлагаанд урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд идэвхтэй нэгдээд байна.…
