Үйлдвэр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас шаардлага хангаагүй компаниудад 73.9 тэрбум төгрөгийг зээлт олгосон зөрчлийг 2015 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд маш тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг үзэхэд 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй Жавхлант групп ХХК зэрэг нэр бүхий долоон гурилын үйлдвэрийг шалгаруулж, нийтдээ 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ҮХААЯ энэхүү дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн болохыг уг шалгалтаар тогтоож, аудитын дүгнэлтийг гаргасан байдаг. Түүнчлэн 2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын шалгалтаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ҮХААЯ-ны боловсруулсан “Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн…
Зохиогч: cool
Шударга үнэний дэнс гэж өөрийн дүрийг тодорхойлох дуртай УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сүүлийн үед дотроо бэмбэтэй явах болсон. Учир нь Тариалан эрхлэх сангийн зарцуулалтыг олж аваад бахтайяа “сэвж” байтал өөрийнх нь Мал хөгжүүлэх сантай холбоотой но-г бид эрэн сурвалжилж түүний бусдаас нуусан мал аж ахуйн бизнесийг нь олон хүргэж түүний фенүүдээс зэмлэл хүртэж байв. Өөрөөр хэлбэл, түүний үнэнч анд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нийтлэл гарсны дараа хаа хамаагүй хүний бизнесийг З.Энхболдод нааж харлуулах гэж оролдлоо, гүтгэлээ хэмээн сошиалд шуугиж байсан юм. Гэвч өнгөн дээрээ худ нь эзэн нь юм шиг харагдаж байгаа болохоос үнэн хэрэгтээ…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэд олон нийтийн оролцоотой нийслэлийн 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр болон нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд хүрэлцэн ирж, төсвийн төслөө танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 2018 оны төсвийн зарцуулалт, өнөөгийн байдал болон 2019 оны төсвийн төслийг танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төслийг бэлдэх явцдаа иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал, орчны тохижилт, хөрөнгө оруулалт зэрэг…
Нийслэлийн Засаг даргын А/997 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангитай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын дагуу дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.
Манай сайт өнгөрсөн дугаартаа УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав 2013 онд Хөдөлмөрийн сайд байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэхээс сангаас 9-н ААН-д 7.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн тус сангийн 8-н ажилтанд буцалтгүй тусламж нэрээр 80 сар төгрөг өгсөн тухай баримтыг дэлгэсэн. Тэгвэл түүний ээлжит баримтуудтай танилц. Тэрбээр 2014-2016 оны хооронд тус яамны сайдаар ажиллаж байхдаа Хөрөнгө зарцуулах тушаал гаргаж оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 23 тэрбум төгрөг олгожээ. Тодруулбал, Я.Санжмятав 2013 оны долоодугаар сарын 19-ний өдөр А/155 дугаар тушаал гаргаж “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн төслийн зээлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 23 тэрбум төгрөг олгосон баримтыг дэлгэж байна. Баримт…
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН-ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.
ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Энэхүү аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм. Аяны хүрээнд цахим орчинд хүүхдүүд эцэг, эхээс ямар үйлдлүүдийг нуудаг талаар Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна. ХҮҮХЭД БҮРИЙН ЭЦЭГ, ЭХЭЭСЭЭ НУУДАГ ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД : Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД Arslan.mn Томчууд бүгдээрээ л хүүхэд байж үзсэн. Бага балчир насандаа…
Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх Ц.Анандбазар аль ч төрд нүүртэй нэгэн. Үүнийг түүний авч байсан зээлүүд болон үйлдлүүд нотолдог. Тухайлбал, АН-ын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд түүний тэргүүлдэг “Сод Монгол групп” ХХК 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээлийг авсан байна. Дээрх зураг бол шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдийг авсан баримт. Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компанид олгосон бол “Магнай Трейд”, “Шунхлай”, “Содмонгол” зэрэг компаниудад олгосон зээлийн хэмжээ удаалж байна. Төрөөс 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээл “Сод Монгол групп” ХХК-ийг хэн үүсгэн байгуулж байв? Ц.Анандбазар жилийн…
Ямар ч чилмэрээгүй, бас их хэмжээтэй зээл, хөтөлбөрөөс хэзээ ч хойш сууж, хоцордоггүй айхтар компани бол Милл хаус групп юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн дүү Халтмаагийн Баттуулын компани гэдгийг монголчууд андахгүй хэдий ч Наранцэцэгийн Алтанцэцэг гэгчийг үүсгэн байгуулагчаар нь бүртгүүлж, Жаргалын Чинзориг гэгчийг гүйцэтгэх захирлаар ажиллуулдагийг тэр бүр хүмүүс мэдэхгүй нь үнэн юм. Уг компани Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-өөс 4.000.000.000 \дөрвөн тэрбум\ төгрөгийн зээлийг “Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-т хамрагдан авсан байдаг. “Милл Хаус” гэдэг нь “Тээрмийн байшин” гэсэн утга…
Лувсандамбийжанцан (1635-1723) Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан, Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар \одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум\ 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодоржын гэрт мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Манзушри бурхны магтаал Жамбалцанжод номыг цээжээр унших, дөрвөн настайдаа Энэтхэг, Төвд хэлээр зарлиг зохиолыг унших, азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшгийг үзүүлж байв. Мөн Жамбалин номун хаанаас увш санваар, енса брүлгү Лувсанданзанжамцаас равжун сахил хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдартай болжээ. Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жонан Дарнатын хувилгаанаар тодруулан, таван сүүдэртэйд нь Их Монгол уулын…
