Facebook сүлжээгээр дамжуулан олон нийтэд сурталчилж, түүнийгээ хүргэлттэй үйлчилгээгээр болон дэлгүүрт борлуулж буй зарим барааг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Тухайлбал Facebook-ын “heregtseetbaraa.mn” гэсэн хуудас, дэлгүүрээр дамжуулан, “хараа сайжруулах эмчилгээний нүдний шил” хэмээн сурталчлан борлуулж байсан барааг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Учир нь энэхүү хуудсаар дамжуулан борлуулж буй нүдний шилийг Тавин ус эмийн сангийн ОХУ-аас албан ёсоор нийлүүлдэг “Супер Вишн” бүтээгдэхүүнийг дууриалган Хятадад үйлдвэрлэн оруулж ирдэг байна. “heregtseetbaraa.mn” хуудсанд уг нүдний шилний талаар сурталчлахдаа “Тавин ус” эмийн сангийн албан ёсоор борлуулдаг “Супер Вишн” нүдний шилний зураг, танилцуулгыг тэр чигээр нь хуулж тавьсан байжээ. “Супер Вишн” нүдний шилэн дээр…
Зохиогч: cool
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2012 онд Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болж байв. Тодруулбал, 1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум, 2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум, 3. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум 4. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум 5. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон. Үүнээс “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний буудай…
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн үзэж, зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн хүрээнд Засгийн газар, нийслэл, дүүргүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бололцоот бүхий л хувилбаруудыг судлан, ажлын төлөвлөгөө боловсруулж, зарим ажлуудаа хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал Чингэлтэй дүүрэг агаарын борирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлах, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилготой халаалт, дулаалга, дэд бүтцийн асуудлаа бие даан шийдсэн “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-ийг тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нээж, үйл ажиллагааг эхлүүллээ. Төвийн нээлт өнөөдөр болж, нийслэлийн…
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлт боллоо. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны уг цэцэрлэгийг дулаан алдалтгүй технологи ашиглан барьжээ. Цэцэрлэгийн 10 бүлэг хичээллэх анги танхим, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш ажилчдын өрөө зэрэг танхимуудтай ба 1 хүүхдэд стандартын дагуу 6.78 м/кв талбай ногдохоор тооцож барьж байгуулжээ. Цэцэрлэгийг ашиглалтад оруулахад зориулан нийтийн хоолны тоног төхөөрөмж, угаалгын өрөөний тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нийлүүлэн суурилуулсан байна. мөн анги тус бүрт хүүхдийн хувцасны иж бүрэн шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл, багшийн болон хүүхдийн ширээ, сандал зэргийг хүлээлгэн өгсөн байгаа юм. Цэцэрлэгийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар…
Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Г-ийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэдний гэм буруутай эсэхийг 23-ны 10.00 цагт хэлэлцэнэ. 2018 оны 11-р сарын 12-ны өдөр болсон шүүх хурлаар гэрч шинжээч оролцуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан, хоёр гэрч шүүх хуралдаанд ирээгүй, прокурорын шүүх хурал давхардсан учраас шүүх хуралдаан хойшилсон нь энэ юм. Хэрвээ шүүхээс Б.Г-г гэм буруутай гэж шүүхээ үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун…
Торгоны замаар тэмээтэй аялж буй Н.Байгалмаа гадаадын иргэнийг залилсан эсэх асуудал дэлгэгдэж цахим орчинд дуулиан тарьж байв. Тухайн үед Н.Байгалмаа болон Рой Страйдер нар зөрүүтэй мэдээлэл өгч байсан юм. Тэгвэл асуудал хэрхэн эхэлсэн талаар болон бусад асуудлын талаар тэд шүүх хуралд оролцохдоо хэлсэн байдаг. Бид тэдний хэлсэн үг, тайлбарыг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Мөнгө залилсан гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр Рой Страйдерыг төлөөлж А.Э, хариуцагчаар Н.Байгалмаа оролцсон бөгөөд Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Гэхдээ шүүхэд тайлбар гаргасан байдаг. Рой Страйдер: 83 303.80 евро буюу 237 396…
Ази болон Евразийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia 2018” тэмцээний алтан титмийн эзнээр Монголын мисс, жүжигчин Ц.Аззаяа шалгарчээ. Нийтдээ 25 улсаас гоо бүсгүйчүүд цугларан авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа өрсөлдсөн бөгөөд тэрээр “Miss Personality”, “Miss Fitness” ангилалд мөн ялагч болсон байна. “Miss Asia 2018” -ын алтан титмийг монгол охин Ц.Аззаяа анх удаа эх орондоо авчирлаа. Тэрээр МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин бөгөөд МУГЖ Л.Чаминчулууны ач охин юм. Удам сайт, сайхан Монгол охиндоо баяр хүргэе.
“Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр олонд танил болсон жүжигчин М.Наранмөнх ойрд нам гүмхэн амьдарч байгаа. Түүнийг мэдэх ойр дотнынхон нь нэлээд шоу цэнгээнд дурлаж явдаг гэдэг. Тэгвэл жүжигчин залуу хосоо олж шоу цэнгээний амьдралаас бүр мөсөн холдож амьдралдаа ихэд анхаарч байгаа гэнэ. Тухайлбал “Хатариш” дуугаараа олны танил болсон дуучин Минотой хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Дуучин Мино өмнө нь Дамбын Хишгээгийг бэр болсон ч тун удалгүй салж өдийг хүртэл ганц бие ээжийн замналаар явсан нэгэн. Ийнхүү залуу жүжигчин М.Наранмөнхтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ч мөн л түүний амьдрал тийм ч сайхан байдаггүй гэнэ. Учир нь М.Наранмөнх нь үерхээд дөрвөн сарын нүүрийг үзэж байгаа болов ч зүрх сэтгэлээ өгсөн бүсгүйгээ удаа дараа гар хүрч гэмтээж биед нь хүнд болон хөнгөвтөр…
Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан. Ингэснээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан түүхтэй. Үүнд, 1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум 2.Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум 4.Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум 5.Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Энд дурдагдсан 3 их наяд хэрхэн, хэн, хэний…
Авлигатай тэмцэх газрын Ховд аймагт ажиллаж байгаа Ажлын хэсэг иргэний гомдлын дагуу тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгав. Уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байв. Тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
