Зохиогч: Эрхэм админ

“Face of Mongolia” буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн Б.Гүнзаяа “Asian film awards-2017” наадмын улаан хивсний ёслолд оролцсоноос эхлэн карьертаа өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Эх орондоо бус олон улсын хэд хэдэн тэмцээнд амжилт гаргаж, гялалзсан тэрээр өнгөрсөн жил “Miss Universe Mongolia-2019”-д ялалт байгуулж эх орноо төлөөлөн дэлхийн мисстэй өрсөлдөх эрхээ авсан. “Гоёл”-ын тайзнаа алхаж үзээгүй Б.Гүнзаяа цаашдаа ч “Гоёл”-д оролцохгүй гэж ам бардам ярьсан удаатай. Хувийн карьераа ахиулахаар хичээж тэрээр хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд оролцдог тэрээр “Эмэгтэйчүүд” группыг ажлуулж эхэлжээ. Энэ группт орсон бүсгүйчүүд дундаас нэг бүсгүйд монголын хамгийн олон эмэгтэйчүүдийг цуглуулж чадсан…

Read More

Universe best songs” наадмаас төрөн гарч, одоог хүртэл уран бүтээлээ үргэлжлүүлэн яваа авьяаслаг залуус цөөнгүй бий. Тэдний нэг бол дуучин П.Баярцэнгэл. Намхан нуруу, томхон хамар, яралзсан шүдээрээ инээсээр урлагт хөл тавьсан залуу Дорнод аймгийн харьяат бөгөөд нутагтаа авьяастны сургууль гэгдэх 12-дугаар сургуулийг төгсжээ. Улмаар жүжигчний ангид суралцах хугацаандаа уран бүтээлийн ажлаа завсардуулаагүй тэрбээр хэд хэдэн уран сайхны кинонд ч бас дүр бүтээгээд амжсан. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож түрүүлсэн түүний хувьд энд тэндэхийн арга хэмжээнд уригдаж дуулах саналд дарагддаг болсон сурагтай. Хувийн амьдралын хувьд хоёр хөөрхөн хүүхдийн аав бөгөөд эхнэртэйгээ арван жилийн сургуулиасаа эхлэн үерхэж…

Read More

UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжээ. Нэгэн цагт “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж явсан тэрээр гоонь эрийн амьдралаас залхсан бололтой. Эрүүл энх, элэг бүтэн амьдралыг бүтээж амар амгалан амьдрахыг хүсчээ. Түүний хувьд хэдийнэ 30 нас хүрсэн. Тэрээр оюутны ширээнээс салахдаа UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан гэдэг. Харин олонд танигдахдаа тус телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ.

Read More

Эрүүл мэнддээ анхаардаг, мөн жингээ барьж байгаа бүх хүнд зориулсан flapjack буюу амтат жигнэмэгийн жорыг танилцуулж байна. Орц: 140г бор сахар 175гр овъёос 75гр үзэм 75гр холимог самар – (хушга, кешью, Бразил, hazelnut гэх мэт) 1. Үр тариа, овьёос, элсэн чихрээ саванд хийж дунд зэргийн гал дээр хуураад самар, үзэм нэмнэ. 2. Зуухыг 160С халаагаад бэлдэцээ 20 см-ийн хэмжээтэй дөрвөлжилж хэвлэнэ. 3. 30-35 минутын турш жигнэж, бага зэрэг алтан шаргал (шаржигнуур) болтол байлгана. Ингээд л амттай жигнэмэг бэлэн боллоо. Анхааруулга: ӨДӨРТ АВАХ ИЛЧЛЭГЭЭ ТООЦОЖ ИДЭХЭЭ МАРТВАА

Read More

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин Мойлоо хэдэн жилийн өмнө ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудсан талаар хэвлэлүүд бичиж байв. Өдгөө 24 настай Мойлоо бүсгүй хэдийнэ айлын бэр болж, аав ээжээсээ тусдаа амьдарч эхэлжээ. Тэрээр 2018 онд АШУҮИС-ийг төгссөн бөгөөд насны ханиараа бодибилдингийн тамирчин залууг сонгосон байна. Мөнгөнбаярын Мойлоо фитнес спортоор хичээллээд таван жил болж байгаа ба “Бикини” ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна. 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж…

Read More

Мэргэжлийн жүжигчдийн дундаас өөрийн амбиц, гадаад төрхөөрөө ялгардаг жүжигчин бол “Фантастик”-ын М.Баярбат. Өдгөө 35 настай тэрээр хоёр дахь амьдралаа эхлүүлж, шинэ хүнээ өлгийдөөд удаагүй байгаа. Үндэсний уламжлалт өв соёлыг дээдэлж, дэлгэцээр тэр бүгдийг харуулахыг зорьдог М.Баярбат ааваасаа морины эмээл, хазаарыг нь өвлөн авчээ. Тэрээр “Аавынхаа эмээлийг үеийн үед өв уламжлуулан хоймортоо залах болноо…” хэмээн сэтгэлийн үгээ үлджээ. Тэрээр “Зүрхний хилэн” кинонд тоглосныхоо дараа “Тухайн цаг үед болж байсан муу муухай үйл явдал өнөөгийн нийгэмд ч гэсэн болж байна. Энэ яг юунаас болж вэ, харь орны бодлогоос болоод байна уу, эсвэл бидний арчаагүй байдлаас уу. Тиймээс бид уран бүтээлээрээ энэ тухай…

Read More

Бүх нийтийн хатуу хөл хорионы цаг үед зөвшөөрсөн 14 чиглэлээс бусад нь ажиллахгүй байгаа. Харин хатуу хөл хорио гадаадын иргэнд үйлчилдэггүй бололтой. Тодруулбал Нарантуул захын замын эсрэг талд байрлах “Япон автомашин мотоциклийн худалдаа” гэх хаягтай мопед худалдаа хэвийн ажиллаж байна. Таны харж байгаа энэхүү бичлэг бол 2021.04.30-ны өдрийн бичлэг. Нарантуул захын орчимд бүх газар хаалттай, бараагаа хураасан байхад ганцхан тус газар л нээлттэй, бараагаа дэлгээстэй байгааг дараах зургаас харж болно. Энэхүү зураг 2021.05.01-ны өдрийн зураг. Хорио цээрийн дэглэм зөрчин ажилласан тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцох болно. Бичлэг дээрх энэхүү гадаад эрийг Александр гэх…

Read More

“Зөв ХҮН электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаад оролцохоо мэдэгдсэн хоёр дахь хүнээр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан тодроод байна. Б.Болдсайхан нь “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд оролцсон иргэдээс хамгийн олон санал авсан хүмүүсийн нэг юм. Тэрбээр “Зөв ХҮН Электорат эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ” хэмээн жиргэсэн байна. https://twitter.com/Boldsaikhan_dr/status/1388744560302456837?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1388744560302456837%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F27gu

Read More

УИХ-ын нэлээд гишүүнийг хамарсан том хэрэг 2018 оны 11 сард дэгдсэн. Тэрийг “ЖДҮ” гэдэг. Олон нийт энэ хэрэгт маш дургүйцдэг. Боломжийг нь хулгайлсан учраас тэр. Тухайн үед УИХ-ын олон гишүүн, Засгийн газар, яам, агентлаг, ТӨХК-д удирдах албан тушаал хашдаг хүмүүс “ЖДҮ”-д холбогдож байв. Тэдний нэг нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт “Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан” талаар мэдээлсэн. Энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл түүнд ард түмний боломжийг мэдээлэлд ойр байдлаа…

Read More

Сэтгүүлч Мөнхбаясгалан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн талаар цахим хуудаснаа бичжээ.Тэрээр “Манай дөрөв трэнд болсоор л. Зарим үед үнэхээр тэнэг юм асууна, зарим үед “гоол” хийнэ. Тэднийг баалж байгаа манай үеийн “хөгшчүүлдээ” хандаж хэлэхэд “ бид ч залуу байсан. Адилхан л алдаж гэнэддэг байсан. Тэр үед даанч сошиал байсангүй. Хэрэв байсан бол бид ч эднээс илүү манаргаа даа… хэ хэ тийм биз дээ. Одоо цаг үе өөр болсон. Эд хэдхэн жилийн дараа тун айхтар сэтгүүлчид болно, гарцаагүй. Тиймээс нэг их доромжлоод байхгүй шинэ үеэ хүлээж авья. “ Харин хэл амны бай болсон 4- ийн хувьд Засгийн газрын санхүүжилттай юманд яваад орчихдог нь…

Read More