Ягаан даашинзаар гоёсон, бяцхан охин “Ирээдүйн одод” багачуудын урлагийн наадмыг зорин, ээжийнхээ гараас хөтлөн алхана. Ингэж урлагт дурласан охин Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцаж, цаашлаад СУИС-д жүжигчин болохоор элсэн оржээ. Ийн суралцах явцдаа ангийнхаа охидтой бүжгээр хичээллэж эхэлсэн нь дуучин болох замынх нь эхлэл болжээ.Одоо түүнийг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа гэдгээр нь хүмүүс хэдийнэ таньдаг болсон билээ. Нийслэл хотын унаган охин тэрээр 1986 оны 4-р сарын 28-нд төржээ. Хоёр дахь амьдралаа монголын нэр хүндтэй банкир залуутай эхлүүлсэн тэрээр өчигдөр төрсөн өдрөө гэр бүл найзууд дундаа тэмдэглэсэн байна. Тэрээр 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007…
Зохиогч: Эрхэм админ
1990-ээд оны залуусыг байлдан дагуулж, бүр хайр дурлалын дуулал болж байсан олон сайхан дууны нэг бол энэ. Харин энэхүү дуу болоод өөр бусад уран бүтээлүүдтэйгээ Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн эрхэм бол Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Цогтдэлгэр. Орцноос од болтолоо дуулж, охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдаг байсан дуучин Цогоог гэгээн хайрын дуучин хэмээн цоллодогийг олон хүн мэдэх болов уу. Түүний дуулсан “Түүнд би хайртай байсан” дуу хэдэн үеийн турш ХИТ байхыг хэн ч таашгүй. Тэгвэл гэгээн хайрын дуучин маань Эрдэнэт хотын дуу бүжгийн “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан гэдэг. Улмаар 20-р зууны алдарт…
“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”, “Миний хайр” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярмаа пластик мэс засалд орохоор зэхэж буй бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа гоо сайхны эмнэлгээ сурталчлаад “Эмчдээ үзүүлэх зуураа ингэж уйдав” хэмээн стори хийжээ. Түүний хувьд энэ жил 34 нас хүрч буй. МУГЖ Г.Ариунбаатартай дэр нэгтгээд 5 жил болж буй бөгөөд түүнд 2 хүү төрүүлж өгсөн. Б.Баярмаа СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн, аав нь уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй, Багануурт төрж өссөн, багаасаа бүжиглэх дуртай нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэх даруу намтартай. Гурван том охиных нь аав Н.Ариунболд хэмээх залуу байдаг бөгөөд хамтдаа…
“Нэг гүүр давж амьдравал, нижгээд баян, Хоёр гүүр давж амьдарвал, хосгүй баян” гэх хошигнол нийслэлчүүд бидний дунд байдаг. Уг хошигнолд өгүүлснээр нийслэлийн сэхээтэн, боломжийн амьдралтай хүмүүс нь “хоёр гүүрний цаана” Хан-Уул дүүрэгт амьдардаг бололтой. Нийгмийн давхаргаараа ялгардаг тус дүүргийн оршин суугчид нэлээд ЭГО өндөртэй хүмүүс байдаг бололтой. Ковидын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн тоогоор тус дүүргийнхэн сүүл мушгиж байна. Уг нь дүүргийнхээ 19 хороонд өдөр бүр ажлын цагаар урьдчилсан болон давтан вакциныг хийгээд байгаа аж. Гэвч иргэдийн идэвхи сул байгаагаас хороо, СӨХ, хэсгийн ахлагч нар нь “Вакциндаа хамрагдаарай” гэж цагаан хоолойгоор хоолойгоо сөөтөл орилж яваа сурагтай. Тус дүүргийн 13-р хорооны зохион…
Цагтаа царай зүс, дуу хоолойгоороо охидыг хуйлруулж явсан “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа одоо тохь суусан, хоёр хүүхдийн аав, олны танил сайхан бүсгүйн халамжит хань болон сууж байна. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг нэвтрүүлэгч Д.Одзаяаг эхнэрээ болгосон тэрээр эхнэрээсээ дутахааргүй сошиалийн идэвхитэй хэрэглэгч. Эхнэрийнхээ амжилтын ард бат зогсдог тэрээр сүүлийн үед дархлаа дэмжигч болжээ. Өөрийн цахим хуудаснаа моно үзэгдэл бүхий стори хийж, фенүүддээ инээд бэлэглэдэг болсон байна лээ. Ямартаа ч, урлагийн хүн гэсэндээ зөвхөн дуулж бүжиглээд байдаггүй, муухан жүжигчнээс дээр жүжиглэж чаддагаа гайхуулж яваа түүнд амжилт хүсэе.
Монголын олны танил сайхан хосуудын нэг дуучин П.Идэржавхлан, түүний гэргий З.Онон нарт хөдөө зохижээ. Тэд хөл хорионы үеэр Тэрэлжид орших лагертаа гараад байгаа юм. Байгальтайгаа ойрхон амьдрах болсон тэд вакцинаа хийлгэхийн тулд Налайх руу орж иржээ. Ирэхдээ хэн ч танигдахааргүй дээл малгай, гутал өмссөн байх аж. Тэдэнд зохьсон ч гэж ванлий. Хөдөлмөрлөсөн хүн үр шимээ хүртдэг болохоор залуу хосууд короновирус дэлгэрэхээс өмнө хотын тоос шороо, утаанаас холдож, хүүхдүүдээ авч халуун оронд очин далай усанд хөлбөрч, галуу шувууны мах хүртэж байгаад ирдэг байсан. Харин цар тахлын улмаас хөдөөг зорих дуртай болсон гэнэ лээ. Сонирхуулахад дуучин П.Идэржавхлан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул…
Маск продакшны Жүжигчин Бидо буюу Бямбадорж гоонь эрийн амьдралаар амьдраад багагүй хугацааг үдэж байна. Нэгдүгээр хорооллын унаган хүүхэд тэрээр ТҮЦ-тэй холбоотой дурсамжаа хуваалцаж, ойрд хараагүй ТҮЦ-ээ хараад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Пээ, Нэгдүгээр хорооллын 19-д хөгжим, дотор нь sony sega тоглуулдаг кино прокат байсан. Сүүлд хуушуур зараад, тэгээд алга болсон доо” гэжээ. Түүний хувьд өдгөө хоёр дахь хүүхдээ төрүүлээд байгаа жүжигчин Ари буюу Ариунчимэгтэй гэрлэж “Цуутай хуримын эзэд” болж байсан. Гэвч хуримын ойгоо үзэлгүй хоёр тийшээ болж хүмүүсийг гайхшруулж байлаа. Түүний дараа маш олон үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалууд гарч байсан бөгөөд одоо ч бас эвлэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа…
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2064 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.46 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.17 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 69 иргэн хандсанаас 29 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 40 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1883 буюу 91.2 хувийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна. Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын…
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн оршин суугчид зай, талбай байхгүй учир хогийн цэгээ машины замын нэг урсгалыг хаан байрлуулжээ. Иймээс тэр хавийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хаяглаж, гомдол ирүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт,…
Их Британийн Дээд шүүхээс шийдвэр гарч Монгол улсын Ерөнхий сайд асны эзэмшлийнх гэгддэг Лондон хот дахь 11 сая фунт стерлинг буюу 42 тэрбум 130 сая төгрөгтэй тэнцэх үнэлгээ бүхий байрыг худалдаж эсвэл шилжүүлж болохгүй хэмээн шийджээ. Энэ царцаалт нь олон улсын хэмжээнд шалгагдаж буй 185 сая фунт стерлинг буюу 710 тэрбум гаран төгрөгтэй тэнцэх авилга, мөнгө угаалтын хэрэгтэй холбоотой гэнэ. Түүнчлэн түүнийг олон улсын сэтгүүлчид ухаж эхэлсэн байна. Тухайлбал, БНСУ-ын сэтгүүлчид Сү.Батболдтой холбоотой авилга хээл хахуултай холбоотой баримтуудыг дэлгэсэн байна. Сүхбаатарын Батболд нь 2009-2012 оны хооронд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг улсынхаа хоёр том ордтой холбоотой гэрээг…