Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөвсгөлийнхны “тархийг угаасан” Бэлтэс Мөрөх ХХК-тэй цагдаа нар хамт луйвар хийдэг байсан гэв үү
Папарацци

Хөвсгөлийнхны “тархийг угаасан” Бэлтэс Мөрөх ХХК-тэй цагдаа нар хамт луйвар хийдэг байсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/15/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх “Бэлтэс мөрөн” компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв. Тус компанийн зүгээс нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнд үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдсэн. Гэвч иргэд “Бэлтэс Мөрөн” пээж хуудаст регистр, утасны дугаараа үлдээж “хоргоосоор”. Харин олон нийтэд энэ компани ямар байдлаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг нь тодорхойгүй, асуулт хэвээр үлдсэн.
Тэгвэл өнөөдөр Хөвсгөлийн цагдаагийн удирдлагууд тус аймагт иргэдийн мөнгийг завших үйл ажиллагаа явуулж буй “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг шалгахгүй, нуун дарагдуулж, өөрсдөө тус газарт мөнгөө эргүүлдүүлсэн байж болзошгүй ноцтой үйлдлийн талаар хуульчид мэдээлэл хийхээр болжээ.
Учир нь дээрх хэрэг явдлын дараагаар тус аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж “Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр мөнгөө өгсөн иргэд нь мөнгөө өсгөх нь бүү хэл, өгсөн мөнгөө ч авч чадахгүй байгаа нөхцөл байдал үүсээд байгаа. Хэзээ мөдгүй дампуурах шахсан тус компанийн хэд хэдэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан. Үнэн хэрэгтээ огт шалгагдаж байгаагүйг эх сурвалжууд хэлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.