Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ
Гэмт хэрэг

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

coolНийтэлсэн: cool07/24/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургийн тайлбар: Мэдээний агуулгад нийцүүлэн хиймэл оюун ухаанаар бүтээв.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026.05.05-ны өдөр нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр улсаас мөнгө авсаар байсан ГУРВАН хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал,

  • А.Д нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин болох Д.Ёлкаг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан атал Улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2023 оны 01 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3,300,000 төгрөгийг, мөн коронавирус буюу цар тахлын  үед 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрд олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг болох 300,000 төгрөгийг хууль бусаар авч, Нийгмийн халамжийн санд нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулан Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
  • Ж.Марияш нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.С  2020 оны 1 дүгээр сард нас барсан байхад 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд төрөөс олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2,240,000 төгрөг, мөн коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сард иргэн бүрд олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 2,540,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
  • С.Гүлжаукар нь төрөөс олгож буй 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг авах зорилгоор охин болох М.А 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан атал улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, 2025 оны 2 дугаар сараас эхлэн 2026 оны 2 дугаар сар хүртэл 650,000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 650,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Өөрөөр хэлбэл казак иргэд  санаатайгаар улсаас мөнгө авсаар байсан бөгөөд энэ үйлдэл нь илэрхэд улсад учруулсан мөнгөө эргүүлж төлсөн байгаа юм. Улмаар хамгийн хөнгөн ял оноож өгөөч хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.

Баян-Өлгий аймагт тэр дундаа казакууд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол гарсаар байгаа бөгөөд энэ асуудалд Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний газар, улсын бүртгэл, хууль хяналтын байгууллага анхаарч ажиллах шаардлага байгааг бид энэхүү мэдээллээр онцолж байна.

А.Баярмаа

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.