Коронаг дотооддоо алдсан болохоор хүн бүр дотроо айдастай байгаа байх. Японы эмийн компанид ажиллаж байгаа хүний хувьд багахан ч гэсэн хэрэгтэй мэдээллийг хүргэе.
Японы эмнэлгийн салбарын сонин, сэтгүүлд ойрын үед Д витамин нь Корона вирусын эдгэрэлтэнд шууд нөлөөлж байгааг мэдээллэсээр байна.

Витамин Д-ын дутагдал нь Корона вирусын сөрөг нөлөөг нэмэгдүүлдэг болохыг олон орны судалгаагаар нотлогдоод байна.
АНУ-ын Чикаго Анагаах Ухааны
сургуулийн явуулсан судалгаагаар:
1. Витамин Д-ын дутагдал нь Корона вирусээр өвдөх магадлалыг 1.77 дахин нэмэгдүүлдэг.
Израйлд явуулсан судалгаагаар:
2. Витамин Д-ын дутагдалтай хүн Корона вирусээр өвдсөн тохиолдолд эмнэлгийн эмчилгээ шаардлагатай болох эрсдэл 1.95 дахин нэмэгддэг
Индонезид хийгдсэн судалгаагаар:
3. Корона вирусээр өвдсөн хүмүүс дотор витамин Д-ын дутагдалтай хүн 99% нас барах эрсдэлтэй гэдгийг тус тус судалгаагаар харуулж байна.
Коронагаар өвчлөхгүй байх, өвдсөн ч хөнгөн өвдөх нь зөвхөн ӨӨРИЙНХӨӨ ДАРХЛААГ ДЭМЖИХ!

