Монголын кино урлагт хамгийн өндөр боловсролтой, олон хэлтэй, үзэсгэлэнтэй бүсгүй бол жүжигчин, мисс А.Баярцэцэг. Үндсэн мэргэжил нь эдийн засагч, марктенгийн мэргэжилтэй ч тэрээр хүсэл мөрөөдлөө даган Их Британийн Хатан хааны нэрэмжит урлагийн академид жүжигчнээр суралцаж төгссөн түүхтэй.
Дотоодын уран бүтээлчдийг гадаадын киноныхонтой холбож өгдөг тэрээр өдгөө эх орондоо саатаад буй.
Ингэхдээ тэрээр зүгээр суусангүй найруулагч Б.Мөнхбаярын бүтээл “Хайр” уран сайхны кинонд Сарнай нэртэй эхнэрийн дүрийг бүтээж байгаа аж. Энэхүү киногоороо хайр хаана эхэлж, хэрхэн өрнөж, хайр хаана дуусдагыг харуулна гэсэн шүү.
Ямартаа ч, “Хөх тавилан”, “Явуулын хүн” зэрэг киногоороо үзэгчдийн магтаал хүртсэн мисс бүсгүйдээ урлагийн их амжилтыг хүсэн ерөөе.



