Зохиолын дууны ертөнцөд оюутан байхаасаа өөрийн өвөрмөц хоолойгоор онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Өдгөө 36 насны босго алхаж яваа тэрээр охин, ээжийнхээ хамт амьдардаг нэгэн.
Дахин амьдрал зохиох бодолгүй явдаг тэрээр саяхан гадаадад тоглолт хийх гэж буйгаа дэлгэж, улмаар БНСУ-д ажилладаг залууд хандан “ Эгч нь чиний шал угааж олсон мөнгийг чинь авахгүй” хэмээн бичсэн нь олны шvvмжлэлийг дагуулсан.
Уг асуудлаас болж олны шvvмжлэлийг сонссон эрхэм дуучин хэсэг хугацаанд сэтгэлзүйн шоконд орсноо нуугаагүй.
Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа ухаан, хат сууж байгаагаа дуулгажээ. Тэрээр “Унаж босч уруудаж дэвжихэд ухаан тэлж хат суух хүмүүн заяандаа хайртай би” хэмээн онцолжээ.