Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нярай үеэс нь ном уншиж өгөөрэй, ээжүүдээ
Папарацци

Нярай үеэс нь ном уншиж өгөөрэй, ээжүүдээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/27/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Үг ойлгохгүй нялх хүүхдэд ном уншиж өгөх хэрэг байна уу?” гэж хүмүүс боддог. Гэтэл төрөөд сонсож, утгыг нь ойлгохгүй ч сонсохыг хичээж байдаг байна.

Японы Хитачи корпорацийн судалгааны төв Италийн эрдэмтэдтэй хамтран, төрөөд тав хонож байгаа нялх хүүхдүүдэд хандан эх хэлээр нь ярьж, ойлгогдохгүй дуу чимээг сонсгож туршихад хүүхдийн тархины зүүн хэсэгт хэл ярианы хөгжилтэй холбоотой их тархины хажуугийн дэлбэн идэвхтэй ажиллаж байгааг илрүүлжээ.

Ингэхэд нярай хүүхдийн тархины хажуугийн дэлбэн үг ойлгодог том хүүхдийнхтэй яг адилхан ажиллаж, ойлгогдохгүй дуу чимээнээс төрөлх хэлнийхээ үг ярианд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж байв. Тэгэхээр дөнгөж сая төрсөн хүүхэд ч үг ойлгодог хүний адил сонсъё гэж хүсч, тархины үйл ажиллагаа нь идэвхжиж байдаг байна. Мөн ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөхөд хүүхдийн тархины аль хэсэгт нөлөөлдөг болохыг Японы хэсэг эрдэмтэд судалж тархины гүн хэсэгт орших сэтгэл хөдлөлийн хэсэг идэвхжиж байгааг тогтоожээ.

Эдгээр эрдэмтэд тархины гүнд орших энэ хэсгийг “сэтгэлийн тархи” гэж нэрлэсэн байна. Энэ нь баярлах, уурлах, айх зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсэг юм.

Тэгэхээр хамгийн хайртай хүнээрээ ном уншуулах нь хүүхдийн сэтгэлд хүрч хүүхэд, бас ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөх үед ээжийн их тархины духны дэлбэнгийн хэсэг энгийн нь чангаар унших үеэсээ илүү идэвхтэй ажиллаж байгааг тогтоожээ. Шалтгаан нь ердөө л хүүхдэдээ хайртай учраас илүү их сэтгэлээ шингээн мэрийж байгаатай холбоотой юм. Хүний тархи гэдэг сайн ажиллаж байж л цусны эргэлт нь хурдсан эрүүл саруул байдлаа удаан хадгалж чаддаг.

Тэгвэл хүүхдэдээ зориулж ном унших нь ээжид, аавд ч хүртэл өөрт нь сайн гэсэн үг. Хүүхэд зөвхөн өөрт нь зориулж цаг зав гарган сонирхолтой зугаатай зүйлс хамтдаа үзэж, ярилцаж байгааг анзаарч багаасаа бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна. Аав ээжийнхээ хайрыг өвөр дээрээс нь биеэрээ мэдэрч тэдний нөмөр нөөлөг, өөрийг нь гэх сэтгэлд улам итгэлтэй болно.

Номын агуулгаас хүүхдэд янз бүрийн асуулт урган гарч ирдэг. Ахин дахин асууж ярилцсаар цаашид эцэг эхтэйгээ байнга харилцаж, өөрт тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж заншина.

Орчин үед хүнтэй олигтой мэндэлж чадахгүй, бодож байгаагаа хүнд ойлгуулж чаддаггүй хүүхдүүд олон болж байгаа нь бусадтай шууд харилцахгүй зурагт, компьютер техник хэрэгслээр ихээхэн саатах болсонтой холбоотой. Түүнээс гадна номын үйл явдлаас хөндлөнгийн хүмүүсийн тухай сонсож, нийгэм дэх хүмүүсийн олон янзын харилцааг таньж мэдэн, бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэж сурдаг.

Сайн хүн болж боловсроход тус болдог олон зүйлс номонд шингэсэн байдаг. Номын дүрүүдийн э мгэнэлт, гунигт түүхийг сонсоод сэтгэл нь өвдөхгүй хүүхэд гэж байхгүй. Ха руусах, а йх, бахархах, баярлах гэх мэт нарийн мэдрэмжийг номын үйл явдлаас мэдэрч, амьдрал, хүмүүс, өөрийнхөө талаар эргэцүүлэн бодно.
Үүгээрээ ном хүний сэтгэлийг ойлгодог, нинжин сэтгэлтэй жинхэнэ хүнийг өсгөхөд тусалдаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.