Сүүлийн үед “Халамцуу яриа”, “Би ирлээ” контентуудаараа олны анхаарлыг татаад буй найруулагч Д.Галбаяр гэртээ хүндэт зочин урьжээ.
Тэрээр УДЭТ-ийн найруулагч МУУГЗ Н.Наранбаатарыг гэр бүлийн хамт гэртээ урьж, оройн хоол идсэн байна.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа сонирхуулжээ. Найруулагч Н.Наранбаатарын хувьд МУУГЗ цол тэмдэгээр шагнуулсан.
Хоёр найруулагчийн хувьд мэргэжил мэдлэг, нас намбаараа ойролцоо. Хэн хэн нь өдгөө өнөр бүлийн эцэг болсон.
Нэг нэгнийхээ уран бүтээлд шүүмж, санаа бодлоо хэлдэг сайн найзууд гэнэ.


