Нийтийн дууны ертөнцөд хамгийн сайхан хосуудын нэг бол МУГЖ С.Жавхлан түүний гэргий Г.Эрдэнэчимэг нар.

Нэгэн цагт дуулиан шуугиантай нэг гэрт орж байсан тэд өдгөө дөрвөн хүүхдийн аав ээж болсон байна. Эр нөхрөө Төрийн түшээ байхад Г.Эрдэнэчимэг арыг нь дааж, гэрийн асуудлаа зохицуулдаг байсан гэх.
Барагтаа бол гоёж гоодож, будаж шунхддаггүй байсан Г.Эрдэнэчимэг сүүлийн үед нас намбаа дагаж оо энгэсэг түрхэх болсон.

Байгалиасаа гоо төрхтэй тэрээр шинэ уран бүтээлдээ зориулж үндэсний уламжлалыг агуулсан дээл хувцас өмсөж, монгол бүсгүйн шинэ трэндийг бий болгож буй.
Өдгөө 37 насны босго алхаж буй тэрээр 25 настнуудаас ялгарахаагүй хөөрхөн харагдаж байгаа биз?


