Сонгодог урлагийг хийл хөгжмөөр дамжуулан олонд таниулсан хүн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Тэрээр эрхэмсэг дүр төрх, донжтой, хөгжилтэй яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг тэрээр өдгөө найз залуутайгаа Хойд туйл орчмоор орших Оросын хойд бүс нутгаар аялж, нүд гялбам үзэсгэлэнт туйлын туяаг үзэж яваа аж.
Хийлч бүсгүйн хувьд багаасаа байгалийн сонин хачинд татагддаг хүүхэд байсан бөгөөд энэхүү аялал нь маш их дурсамж бүтээж буйг тэрээр цахим хуудаснаа онцолжээ.
Түүний найз залуугийн хувьд эмч мэргэжилтэй, хийлч бүсгүйгээс даруй 10-аад насаар дүү бөгөөд тэдний дотно харилцаа сүүлийн гурван жил үргэлжилж буй юм.
Насаар хөгшин хоёр ч гадаад эрийн цайг чанаж байсан хийлч Дээгий энэ удаад жинхэнэ хайртайгаа учирсан хэмээн ойр дотныхондоо ярьдаг гэдэг.
Ташрамд дуулгахад, хийлч бүсгүй “Хэнтийн өндөр ууланд” “Гайхмаараа” “Үлэмжийн чанар” “Амьдрал” зэрэг дөрвөн цомог гаргаж байсан. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Өвөл” хэмээх уран бүтээл гаргасан нь олонд ихээхэн таалагдаад байсан юм.