Монголын урлагт өөрийн дуу хоолой, гоо үзэсгэлэн, дэгжин хувцаслалтаараа ялгардаг уран бүтээлч бол МУГЖ Т.Ариунаа. Өдгөө 50 насны босго алхсан тэрээр хүний өөрийн хоёр хүүтэй. 
Том хүү Б.Алдар нь хэдийнэ гэр бүл зохион ачийг нь үнэрлүүлсэн бол бага хүү Б.Өнөболд нь найз бүсгүйчүүд сольж, залуу насны ид хаваа гайхуулсаар яваа. Өдгөө тэрээр шинэ найз бүсгүй Нандингийнхаа хамтаар далайн эргийн орнуудаар аялал хийж, амарч яваа аж.

Сонирхуулахад, Б.Өнөболдын экс найз бүсгүй болох Энхнамир өдгөө Voice of Mongolia шоунд оролцож буй билээ. Түүний хувьд хэдэн жилийн өмнө Т.Ариунаагийн тоглолт дээр бага бэр нь хэмээн зарлуулж дуучин “хадам ээж”-тэйгээ “Зүүдний ханхүү” дууг дуулж байсан удаатай.

