Мөнгөтэй, бэл бэнчинтэй бол Төрийн сайдын сэнтийд заларч, өөрийн эрх мэдлээ бататгадаг жишээг “Гацуурт” компанийн эзэн Чинбатын охин Ч.Номин өөрөөрөө харуулж яваа нэгэн.

40 нас хүрээгүй насандаа пуужингын хурдаар Соёлын яамны сайдын албан тушаалд заларсан тэрээр Төрийн тангараг өргөх ёслолоос эхлээд л хүмүүсийн хэл аманд өртөж, багагүй шүүмжлэл дагуулж байсны захын “нохой” ч андахгүй.

Тэгвэл тэрээр олны хэл ам, шүүмжлэлийг дарахын тулд мэргэжлийн PR баг ажлуулдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайд болон Соёлын яамтай холбоотой ямар нэгэн сөрөг асуудал үүсч, хэл ам үүсвэл түүнийг намжаах, олны анхаарлыг өөр тийш хандуулах болон Ч.Номин сайдын хийсэн эерэг үйлдэл бүрийг олон нийтэд сурталчилах зорилготой бүхэл бүтэн ТРОЛЛ баг ажиллаж байгаа гэнэ шүү.

Mongol HD телевиз, Volume plus залуусын суваг, Тэнгэр ТВ-үүдийг нэгтгэсэн тэрбээр өөрийг нь “магтан дуулах” ийм багтай багатай байхгүй гээд ч яах билээ.
Баян хүнд хувийн ашиг сонирхол, алдар нэр, эрх мэдэл чухал болохоос ард түмний соёл, гэгээрэл чухал санагдахгүй нь лавтай.
Ташрамд дуулгахад, Ч.Номин сайдын хувьд өнгөрсөн зуны хувцаслалтаараа багагүй “банга” хүртснээс хойш үндэсний дээл хувцас, ёслолын гоонжийг өнгө өнгөөр нь, хийц загварын өргөн сонголттойгоор алаглуулан өмсөх болсон билээ. Бараг л загварын шоуны коллекц үзүүлж байгаа гэлтэй.
Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэгчлэн маньд хамаагүй мэт санагдавч, тэр “загварын шоу”-ных нь төлбөр Төрөөс гарч байна уу, эсвэл өөрөөс нь гарч байна уу гэдэг нь тодорхойгүй.


