Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ослын буруутныг тогтоож чадалгүй хэргийг хааснаар нисгэгчдэд нь Гавьяат цол хүртээх нь
Папарацци

Ослын буруутныг тогтоож чадалгүй хэргийг хааснаар нисгэгчдэд нь Гавьяат цол хүртээх нь

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/16/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21.00 цагийн үед “Ми-8Т” загварын нисдэг тэрэг осолдож, бортмеханикч, ахмад М.Батбаяр амиа алдан 10 хүн бэртсэнийг зарим уншигч санаж буй нь лавтай.

Ослоос хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрөхөд гэм буруутай хүмүүсийг тогтоож, улсад учирсан олон тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэж чадаагүй өдий хүрэв. Эрдэнэт хүний амь хохирч, байлдааны зориулалттай, тусгай тоноглолтой, 2.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх “Ми-8Т” нисдэг тэрэг дахин нисэх боломжгүй болж, онц их хэмжээний хохирол учруулчихаад байхад уг ослын хэрэгт холбогдсон зарим албан тушаалтан нь энэ сарын 18-нд буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол хүртэхээр болсон хэмээн ЗХЖШ, БХЯ-ныхан ярилцаж байна.

Шөнийн цагаар хийсэн уг нислэгийг Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгчид, дээрх командлалын зарим албан тушаалтны хамтаар хийсэн төлөвлөгөөт ажил байсан. Өдөр, шөнийн дадлагыг сард 2-3 удаа зохион байгуулдаг. Нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, аэродромын хангалт, гэрэлтүүлэг, дохиоллын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцсон хэмээн албаны хүмүүс мэдээлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн нисдэг тэрэгний өндөр хэмжих нэг төхөөрөмж нь гэмтсэн, нөгөөх нь ажиллагаагүй болсон, осол гарахаас хэдэн сарын өмнө үүнийг ОХУ-д засуулах талаар дээд командлалдаа албан бичиг хүргүүлж байсан нь ч тодорхой болсон байдаг.

Үүгээр ч зогсохгүй зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат амралттай байх үед орлогч, хурандаа Н.Баясгалан нь шөнийн нислэг үйлдэх зөвшөөрөлд захирагчаараа гарын үсэг зуруулсан гэдгийг тогтоосон юм билээ. Өөрөөр хэлбэл, нислэгт тэнцэхгүй нисдэг тэргийг хөөргөснөөс нэг хүний амийг авч одсон гэсэн үг.

Уг хэрэгт холбогдуулж зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч, хурандаа Н.Баясгалан, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Дашаахүү болон тус ангийн албан тушаалтнууд болох С.Ганболд, Д.Ринчин, Ш.Батжаргал, Д.Ганхуяг, С.Энхболд, Э.Хаш-Эрдэнэ нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 28.11-2 дахь хэсэгт заасан “Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас онгоц сүйрсэн, эсхүл хохирогч нас барсан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан удаатай. Харамсалтай нь, тус шүүхийнхэн үл ялих шалтгаар буюу “Нисдэг тэрэгний өндрийн хэмжүүрүүд яг хэзээ ажиллахгүй болсныг тогтоо” хэмээн захирамж гаргаж буцаасан юм.

Түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ийм шийдвэр прокурор гаргасны дараа зарим яллагдагч нь Гавьяат нисгэгч цол хүртэхээр БХЯ-аар дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа бүрдүүлж, хүргүүлсэн аж.

Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч ч уг цолыг хүртээх зарлигт гарын үсэг зурах бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.