Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Амиа алдсан Н.Байгалмаагийн нэр төрд халдсан хэмээн Э.Цэрэндолгорыг яллагдагчаар тооцжээ
Папарацци

Амиа алдсан Н.Байгалмаагийн нэр төрд халдсан хэмээн Э.Цэрэндолгорыг яллагдагчаар тооцжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээрээ олон нийтийн сүлжээнд багагүй дагагчтай болсон иргэн Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага цөөнгүй хэрэгт түүнийг шалгаж байна.

Хамгийн сүүлд гэхэд тэрбээр фэйсбүүк дэх “Tseren Enebish” хаягаараа дамжуулан өнгөрсөн сарын 28-нд “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар хоёр сая ам.долларын хахууль авсан” хэмээн бичсэн. Үүнтэй холбоотойгоор нэр дурдагдсан хоёр хүн гомдол гаргасны дагуу Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ч өчигдөр өгсөн тодруулга ярилцлагадаа “АТГ-т одоогоор Улсын ерөнхий прокурортой холбоотой шалгаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай, нягтлаагүйн улмаас нийгэмд шүгэл үлээх бус, нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгуулж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулъя” хэмээсэн юм.

Иргэн Э.Цэрэндолгорыг худал мэдээлэл тараасан нэг бус үйлдэлд яллагдагчаар татаад буй бол хэрэг бүртгэлтийн цөөнгүй хэрэг нээгээд байна. Тухайлбал, тэмээчин Н.Байгалмаа агсны талаар “манай бэр Н.Байгалмаа нь ганцаараа шатаж үхээгүй, н.Энхбат гэгчтэй хамт шатсан, энэ талаар цагдаагийн байгууллага зориуд худал мэдээлсэн, надад баримт байгаа” хэмээн илт худал бичлэг олон нийтэд тараан, амь хохирогчийн нэр хүндэд халдсан.

ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, хурандаа А.Даваасүрэн нь иргэн С.Мөнхзулд үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг гэх агуулга бүхий бичлэг цацаж, цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд халдсан, иргэн С.Мөнхзулын нэр төрд халдсан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан үйлдлүүдэд яллагдагчаар татжээ.

Зариг.мн цахим сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа П.Очбадрах, иргэн Ц.Хэрлэнтуяа, С.Мөнхзул нарын гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Э.Цэрэндолгорыг шалгаж буй аж.

Харин цагдаагийн мөрдөгч Г.Дамдинжавын Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.