Монгол улсын иргэн Д.Энхсайхан Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ.

Түүний хэлж байгаагаар цементийн үнэ 30 хувиар өсөх бодит шалтгаан гараагүй. Зах зээл дээрх аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа ашиглан үгсэн хуйвалдсан бөгөөд үнийн нэмэгдэл Монголын ард түмний нуруунд ачаа болж байгааг хэллээ.
Мөн “Өчигдөр авсан мэдээллээр бол цемент МАК-273000, Хөтөл-258000, Монполимент- 253000, Мөнхийн баянгал-235000 төгрөгийн ханштай байна. Түүхий эдийн 90 хувийг дотоодоос хангаж байгаа болохоор үнэ нэмэх бодит шалтгаан байхгүй.
Барилгын дэд сайд өчигдөр /2022.03.16/ цементийн ханш Хятадын зах зээлд 550-750 юанийн ханштай байна гэж буруу мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Гэтэл хятадын худалдааны Байду сайтаас үзэхэд 390-400 юань буюу 160 000-170 000 төгрөгийн өртөгтэй байна. Барилгын дэд сайд олон нийтийг буруу мэдээллээр хангаж байгаад харамсаж байна.
Эрээний төмөр замын өртөөний хажууд байдаг цементийн үйлдвэрт 390 юань гэж байгаа. Тэгэхээр импортын цементийн татварыг тодорхой хугацаагаар тэглэж өгөөч. Ингэснээр зах зээлд бодит үнийг тогтоох болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаад байна.” Гэв.
Бэлтгэсэн Д.Энхсайхан

