Залуу жүжигчин Б.Болорчулуун “OI Entertainment”-ын уран бүтээл “No Rules” киноны Билгээгийн дүрээр хоногшоод буй.
Өнгөрсөн жилийн өдийд “Ааваа зарна” гэх зарыг олон нийтийн сүлжээнд тавьж, кино бүтээлийн нэгэн хэсгийг бүрдүүлсэн тэрээр уран бүтээлийн гараагаа оюутны ширээний ард босгосон “Mount” хэмээх хамтлагаас эхлүүлсэн.
Нэгэн хэсэг “Мөрөөдлийн театр”-т жүжиглэж байсан ч мэргэжил дээшлүүлэхээр хэдэн жилийн турш гадаадад суралцаад ирсэн юм.
Бие нь жижигхэн ч бэлчээр томтой, царайлаг жүжигчин тэрээр энэ жил 31 настай.


