Хэдхэн хоногийн өмнө Элийрэгч нэрээр сошиалд олонд танигдсан Уянга өөрийн цахим хуудаснаа ОХУ-ын банкны автомашин монголоос хойд хөрш рүү валют зөөж буй талаар мэдээлэл тарааж багагүй шуугиан тавьсан.

Уг мэдээллийн мөрөөр тус автомашины талаарх мэдээллийг эх сурвалжуудаас тодруулав.

ОХУ-ын сери дугаар бүхий сум нэвтэрдэггүй хуягт төмөр тус автомашиныг банканд ашиглаад актласан байжээ. Тухайн үед тэнд явж байсан Монгол улсын иргэн худалдан авсан юм байна. Тэрбээр худалдан авсан тус автомашинаа өнгөрсөн 2021 оны наймдугаар сард Алтанбулагын боомтоор оруулж ирсэн аж.
Актлагдсан автомашины хувьд монголд 33 сая төгрөгөөр зарагдах юм байна. Автомашины хувьд 2016 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд актлагджээ.


