Соёлын яамны сайд Ч.Номин өчигдөр болсон “Мөнгөн мод” ёслолын үеэр тараа таниулах шиг болов. Тус ёслолын тайз засалт, техник, арын алба гээд байж болох бүх ажил албанд өөрийн үүсгэн байгуулж, удирддаг асан Монгол HD телевизийнхнийхээ багийг оруулж ажлуулжээ. 
Учир мэдэхгүй хүнд Төрийн яамнаас зохион байгуулсан ёслол бус Монгол HD телевизийн зохион байгуулсан ёслол мэт харагдаж байв. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг байж болохоороо цацаж, өөрийн телевизийн ажилдынхаа цалин пүнлүүг “гаргаж” амжжээ.
Мөн тэрээр өөрийг нь сайдад томилсон Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг магнай дээр нь цэцэг жимс ургатал нь магтаж сайшаахаа мартсангүй. Магадгүй сайдын сэнтийд суулгасан төлбөрөө төлж буй гэлтэй сэтгэгдэлийг төрүүлж байлаа. Зөвхөн үүгээр ч тогтохгүй, шагнал гардуулах ёслолын зарим. эздийг өөрийн таашаал, “тачаал”-даа нийцүүлэн өгч байсныг дурьдах нь зүйтэй. Дөнгөж байгуулагдаад нэг жилийн нүүр үзээгүй Central телевизийн захирал, хуучны хамтрагч, хөтлөгч Анхбаярыг шагналын эзэнд тодорхойлж, цол чимэг өгөхөө мартсангүй. 
Тэдний хувьд гэр бүлийн найзууд бөгөөд хөтлөгч Анхбаярыг MCS-ын “гүнж” гэгддэг эхнэр Дөлгөөнтэй нь ойртож дотносоход Соёлын сайд гуайн хувь нэмрээ багагүй оруулж явсан удаатай гэдэг.
Ямартаа ч, Төрийн яамны сайд болчихоод танил тал, таашаал хоёроосоо салж чадахгүй “дутуугийн комплекс”-оо дүүргэх гэж хичээж байсан нь энгийн иргэд бидэнд инээдтэй харагдсан шүү, Ч.Номин сайдаа.


1 сэтгэгдэл
yaag unen.Mungutei hun gehed bas l yum uzeegui SAID bn gej harlaaaaaaaa…………………..daraagiin uda ingej aashbal shuud ogtsruuuuuuuul