Биеийн хамгийн гайхалтай зургуудыг эрчүүд авсан байдаг гэж хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дуу нэгтэй баталдаг. Тэгвэл энэ удаа эмэгтэй гэрэл зурагчид нүцгэн гоо сайхан тийш линзээ эргүүлж байна.

Нью-Йоркийн Фотографиска дахь шинэ үзэсгэлэнд нүцгэн гоо сайхан хийгээд эротик илэрхийллүүд гэрэл зурагчин бүсгүйчүүдийн дуранд хэрхэн буусныг дэлгэж байна.
Тус үзэсгэлэнд сүүлийн үеийн 30 эмэгтэй зурагчдын бүтээлүүд оролцжээ. Музейн үзэсгэлэнгийн захирал Аманда Хаджар өгсөн ярилцлагадаа “Түүхийн хувьд нүцгэн бие нь юу гэсэн үг вэ, түүний илэрхийлэл, түүнийг хэрхэн харуулах ёстой тухай өгүүлэлд эмэгтэй хүний үзэл бодлыг хассан” гэж онцолжээ. Уг шоуг өмнө нь тус музейн Стокгольм дахь салбарт зохион байгуулж байсан юм.

