Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэх Ч.Мөнхбаярыг шүүхэд шилжүүлжээ
Папарацци

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэх Ч.Мөнхбаярыг шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/28/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлолоо.

Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулснаас хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсоор буй билээ. Манай улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан нөхцөл байдал тогтоогдсон гэж тагнуулын байгууллагаас тухайн үед албан ёсоор мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан удаан хугацааны турш гүйцэтгэх ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсныг тогтоож, улмаар нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар багагүй хэмжээний валют хураасан юм.

Ч.Мөнхбаярыг Орос, Хятадынхантай бус, гуравдагч улсын тусгай албаныхантай хамтран ажиллаж, Монгол Улсыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байсан гэж буруутгасан бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг өмгөөлөнч Г.Баасан, А.Батдорж нар өмгөөлөн шүүх хуралд оролцох аж.

Бидэнд олдсон мэдээллээр Ч.Мөнхбаяртай холбоо, харилцаатай байсан гадаадын ЭСЯ-ны ажилтныг итгэл үл хүлээх хүн гэж үзэн албадан гаргахаар болсон гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.