Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлан холимог тулааны спортоор хичээллэхээр гэр бүлийн хүний хамт АНУ-ыг зорьсон. Тэгвэл тэрбээр бэлтгэлдээ оржээ.
Түүний хувьд UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг “JacksonWink MMA” клубт бэлтгэлээ хийж эхэлсэн байна.
Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тулаанчтай болж байгаад “JacksonWink MMA” клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна.
М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийсний дараа StrawWeight буюу -52 кг жинд тулалдах юм.

