Шинэ үе хамтлагаас ажлын гараагаа эхлүүлсэн жүжигчин Баттулга буюу Батушка одоогоос 10 гаруй жилийн өмнө дуучин Наратай үерхэж, гал халуухан романс үүсгэж явсан. Тэдний харилцаа хоёр жилээс хэтрээгүй ч, нэгэндээ одоог хүртэл хүндэтгэлтэй ханддаг.

Тэгвэл жүжигчин Батушка Наратай 100 төгрөгийн ундаа хувааж ууж явснаа мартсан гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зарим нь бүр арай л үлээх юм. Атар талх 250, ундаа 100 төгрөг байсан ч гэх шиг” хэмээн бичжээ. Харин түүний хариуд экс амраг Нара нь “Яршигдаа, хоёулаа 100-ын ундаа хувааж уугаад л яаж явж байснаа мартаа юу” хэмээн дурсамжаа сэдрээсэн байна.

