Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Acapella” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Мөнх-Од хэдэн жилийн өмнө ИЗИС-ийн Театр урлагийн сургуульд дуулах ур зүйн хичээлийн багшаар ажилладаг байхдаа тус сургуулийн жүжигчний ангийн оюутан бүсгүйг эхнэрээ болгож, хөөрхөн охинтой болсон билээ.

Тэгвэл жүжигчин хосууд хоёр тийш болсон байна. Дуучин, жүжигчин Д.Мөнх-Одын эхнэр гэгдэж явсан залуу жүжигчин Б.Азжаргал өдгөө урлагийн карьертаа илүү анхаарах болсон байна. Шинээр гарч буй уран бүтээлүүдэд туслах дүр бүтээх болсон тэрбээр “Хүний цаана-2 буюу Хуулиас гадуур” кинонд тоглосноор үзэгчдэд илүү танигдах болсон.

Сонирхуулахад, нэгэн цагт багш шавиас эхнэр нөхөр, ээж аав болтлоо дотносож явсан Д.Мөнх-Од Б.Азжаргал нарын насны зөрүү 10 гаруй гэсэн шүү.

