УИХ-ын гишүүн Э.Батшугарыг танихгүй хүн ховор. Гуравдахь ерөнхийлөгчийн хүү хэмээдэг тэрбээр сүүлийн гурван сонгуульд оролцсоны эцэст өнгөрсөн намар нөхөн сонгуулиар гишүүний суудалд сууж амжсан.
Түүнийг танхмынхан болон намынхан нь “нялх сэнгүм” хэмээн хочилдог. Хэзээнээс эгэл ардын дунд өсч өндийгөөгүй болохоор тэр биз. Өдгөө 35 нас зооглож буй түүнд УИХ-ын гишүүний суудал зохисон гэж ванлий. Мах мяраа сууж, царай зүс нь цайж малийгаад өнгө зүс оржээ.


