“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байранд шалгарч өвөрмөц содон хоолой авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн “барилгачин залуу” тодотголтой дуучин А.Отгонбаярыг өчигдөр амиа алджээ.
Албан бус мэдээллээр түүнийг амиа хорлосон байж магадгүй гэнэ.
Хэдэн жилийн өмнө “Ижийдээ очмоор байна” бүтээлээ гаргаж байсан тэрбээр шоунд оролцсныхоо дараа СУИС-д үнэ төлбөргүй эрхээр шагнуулж байсан юм.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд, найзуудад нь гүн эмгэнэл илэрхийлье.

