Цагдаагийн Ерөнхий газрын Ха p тамхихтай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад өдгөө Орхон аймгийн цагдаад ажиллаж буй цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Албан бус мэдээллээр тэрбээр хар тамхины хэргээр шалгагдаж байгааг мөн мэдээлсэн. Бид энэ талаар албан болон албан бус эх сурвалжуудаас тодруулахад цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөнү хэргээ р тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа аж.
Ингэхдээ тэрбээр Г.Сарангэрэлийг ха р тамхины хэрэгт гүтгэхийг завдсан, гүйцэтгэх ажиллагааны хуулийг хэд хэдэн удаа зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Тодруулбал, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэ д нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Г.Сарангэрэлийг хамаатуулж, эрүүгийн хэргийн яллагдагчаар татуулж дөнгөсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Харин Ж.Эрдэнэ-Ундрахын хэрэг шалгагдаж байх энэ хугацаанд Г.Сарангэрэлийн хэлмэгдсэн байж болзошгүй хэрэ г шүүхээр шийдэгдэх шатандаа оржээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Сарангэрэлийн хар тамхины гэгдэх энэхүү хэрэгт цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах мөн шалгагдах аж.
Энэ талаар тус хэргийн гэрч гэгдэх иргэн манайд хандсан юм. Тухайн гэрчий аюулгүй байдлын үүднээс нэр, нүүрийг нууцлав.


1 сэтгэгдэл
misheel l bn…ene ch uuruu shan zalilangin gar da