Загвар өмсөгч, дуучин Ж.Дамдинцэрэн хэл ам дагуулсан Нийслэлийн соёл урлагийн газрын даргын ажлаа дуучин О.Анхбаярт “хүлээлгэн өгсөн”.
Тэр цагаас хойш JCI-даа анхаарал хандуулах болсон тэрбээр олон нийтийн арга хэмжээнд аль болох чөлөөт хувцастай харагдах болсон. Өчигдөр /2022.04.08/ л гэхэд “Сүрэг” киноны нээлтэн дээр чухам чөлөөт хувцастайгаар манай дуранд өртсөн байгаа юм.
Өртөх өртөхдөө камер хараад зугтав. Зугтахдаа загварын алхаа эргэлт хийсэн гэж байгаа… Хөөрхөн үү?
Хүн нь ч хөөрхөн болохоор үйлдэл нь ч хөөрхөн л байх…



