Урлагийн ертөнцөд хэдхэн кинонд дүр бүтээгээд өөрийнхөө байр суурь, нэр хүндийг олсон залуу бол жүжигчин П.Баттөр.
Дөнгөж их сургууль дүүргэснийхээ дараа “Тусгай салаа” цувралд тоглож охид бүсгүйчүүдийн харцыг булааж байсан тэрбээр амьдрал дээр тун даруухан, нууцлаг нэгэн.
Бие бялдараа хөгжүүлж дуучин С.Нарангийн дууны клипэнд топ модель Э.Одгэрэлтэй хамтран тоглосон нь түүнийг “Хүсэмжит залуу” гэх тодотголтой болгосон гэхэд болно.
Одоогоос 10-аад жилийн өмнө царайлгаараа үеийнхнээсээ тодорч байсан түүнийг манай сайтын гэрэл зурагчин дурандаа буулгажээ.


