Зохиолын дууны ертөнцөд өөрийн уянгалаг, яруу тансаг хоолойгоороо тодрон гарч ирсэн уран бүтээлч бүсгүй бол дуучин А.Түмэн-Өлзий. 
Хөвсгөл нутгаас гаралтай түүнийг хот хөдөөгийнх гэлтгүй сонсож, уран бүтээлийг нь даган дуулах дуртай.
Сайхан хүүхэн хуримгүйн үлгэрээр ганц охиныхоо аавтай хурим найр хийж амжилгүй хоёр тийш болоод дөрвөн жилийн нүүр үзэж буй. Бусад урлагийн бүсгүйчүүд шиг тэрбээр салалтаа нууж хаасангүй. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн, ээж охиныхоо хамт амьдарч яваагаа илэрхийлдэг.
Өдгөө 36 насны босго алхаж яваа дуучин бүсгүй эр хүний хайр энхрийлэл, халамжийг ихээхэн хүсч буйгаа сүүлийн үед илэрхийлэх болсон байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа хосуудын халуухан зургийг нийтэлсэн нь мань хүнийг хостой болохыг хүсч буй илэрхийлэл болов уу, хэмээн сонсогч фенүүд нь “хардах” болжээ.

