Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АНУ-ын иргэн Монголын аж ахуйн нэгжээс 7500 ам.доллар буюу 21.3 сая гаруй төгрөг залилжээ
Папарацци

АНУ-ын иргэн Монголын аж ахуйн нэгжээс 7500 ам.доллар буюу 21.3 сая гаруй төгрөг залилжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/19/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын иргэн, 65 настай, Тэрри Ли Нэнси (Terry Lee Nance)-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд Монголын аж ахуйн нэгжийг залилж, хохирол учруулсан гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хохирол, төлбөрөө барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос эрэн сурвалжилж байсан нэгэн хүнийг манай ЭЦА-ны ажилтнууд “Шангри-Ла” зочид буудлаас 2021 оны аравдугаар сарын 13-нд баривчилсан нь Терри Ли Нэнси бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Цагдаагийнхны шалгалтын явцад Тэрри Ли Нэнси нь манай нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагыг мэхэлж 7500 ам.доллар буюу 21.3 сая гаруй төгрөг залилсан нь тогтоогдсон. Тэрбээр АНУ дахь Би би энд ти” (BB&T) гэх хөрөнгө оруулалтын компаниас 200 сая ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн манай улсын аж ахуйн нэгжийн удирдлагатай цахимаар харилцан и-мэйл бичиж, өөртөө итгэл төрүүлсэн байдаг.

Улмаар Монгол Улсад ирж, “Шангри-Ла” зочид буудалд байрлаж байсан бөгөөд цагдаагийнхан түүнийг саатуулан өрөөнд нь нэгжлэг хийгээд их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг хураан авсан байдаг.

Тэрри Ли Нэнси өнгөрсөн есдүгээр сард манай оронд ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очиж, дэд тэргүүнийх нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан гэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.