Дэлхийн зах зээл болон бусад хүчин зүйлээс шалтгаалж шатахууны үнэ энэ сард тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан.
Тэгвэл өнөө өглөө дизель болон шатахууны үнэ нэмэгджээ. Тухайлбал, Петровис ШТС-д шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ингэснээр АИ 92-2390-2535 төгрөг, харин АИ 95-3260 төгрөгт хүрсэн бол, дизель түлш 3380-3440 төгрөгт хүрчээ.

