Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
Папарацци

Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/21/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын ипотекийн корпорац (МИК)-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад энэ долоо хоногийн эхэнд чөлөөлөгдсөн, “Монголын зэс” (Монголиан коппер корпорэйшн)-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашдаг М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэхийг өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг дөрвөн хүнийг цагдан хорих хүсэлт НПГ-т өчигдөр өглөө гаргасан бөгөөд хяналтын прокурор нь уг саналыг үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхэд хүргүүлсэн байна. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Түүний хамаарал бүхий тодорхой объектуудад нэгжлэг хийсэн. Улмаар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх заалтыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөн мягмар гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талд оршдог Худалдаа хөгжлийн банкны төв байр, “Монголын зэс” зэрэг аж ахуйн нэгжид нь нэгжлэг хийсэн аж.
Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин авсан, Хөгжлийн банкнаас “Кью си эс” компаниараа дамжуулж их хэмжээний зээл авч зориулалт бусаар зарцуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг төрийн мөнгөөр хувьчилж авсан байж болзошгүй гэх зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, заримд нь яллагдагчаар татаад байгаа билээ.

 

Цагдан хориулахаар хандсан дөрвөн хүнийг дээрх дурдсан хэргүүдээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хувьцаатай холбоотой үйлдэлд нь таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандаж буй гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.