Эргэн тойрны хамаатан садан дунд энэ нөхрийг дагадаг энэнд аваачиж тархиа эргэтэл номлуулдаг дүү нар байдаг бол бүүр subscription хураамж нтр төлдөг бол зүгээр дагздаад унага.
Интернэтээр Инстаграмаар дүүрэн л байж байдаг хэдэн influencer-ийн хэдэн мянга давтсан яриа , агуулга , үг хэллэгийг тэр чигт нь орчуулаад өөрийн юм шиг ярих бүүр тэрийгээ тусдаа channel , group үүсгээд зарах …
Хүн болгон мөнгөний төлөө сүнсээ худалдан зүтгэх албагүй , Хүн болгон баяжиж Үнэтэй спорт машин унаж , Брэнд өмсөх ч албагүй.Энэнийг дагасан хүүхдүүд бүгд л энэ нь шиг л болж хурдан их мөнгө олж , хурдан гадаадаар аялаж , хурдан баяжихыг хүсдэг байх..Зөв л дөө гэхдээ Amway -аар лав биш !
ЕБС – аа ч төгсөж амжаагүй , ирээдүйн мэргэжлээ ч сонгож амжаагүй ,үзэл баримтлал төлөвшөөгүй хүүхдүүдийн тархиар сүүлийн 2-3 жил хүссэнээрээ л наадлаа Төөгөө одоо болно .
Энэ улсад эрдэмтэн , инженер , эмч , мэргэжилтнүүд хэрэгтэй болхоос амархан баяжих хүсэлтэй , ажил хийх дургүй том том ярьсан боловсролгүй цагаан гартай , цагаан захтай сэхээтнүүд , цүнх баригч нар хамгийн хэрэггүй.
Барилгачин байсан ч эзэмшсэн мэргэжилдээ төгс бол өндөр хөгжилтэй орнууд насан туршид нь виз олгохоос эхлээд тэр хүнийг ажилд авах гэж компаниуд булаацалддаг байр машиныг нь өөрөөр нь сонгуулаад ажилд авдаг болсон human capital-тай зах зээлийн нийгэм !
Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй , Гэр бүл , Эхнэр хүүхэд , Нинжин сэтгэл , Хүн чанараа уландаа гишгэсэн арми бэлтгэж яах гэж байгаа юм ?
Наад замын цагдаа шигээ өдөр шөнөгүй цаг наргүй жинхэнэ хөдөлмөр эрхэлдэг мянга мянган аав ээжийн хүүхдүүдээс саасан мөнгөөрөө авсан машинаараа маниустаа бааварлаад яахавдээ.
Маниус нь чамайг бодвол ядаж л үхтлээ ажиллаад ААНОАТ ,НӨАТ , ХХОАТ аа улсдаа төлдөг тэр төлсөн татвараар чиний наад машины чинь явдаг замыг засч , хийх бензинийг чинь хүртэл татаасаар хямдруулж байгаад баярлаж амьдар, Төөгөө.
E.Erdene


1 сэтгэгдэл
iin hachin yumnuud oorsdiigoo yu gej boddog bn daaa.zail