Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлж буй. 
Чөлөөлсөн газарт автомашины зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргээс шаардлагатайг нь иргэдийн саналыг үндэслэн тохижуулахаа тэд мэдэгдсэн.
Уг саналыг иргэд тааламжтайгаар хүлээн авсан боловч, багийн зохион байгуулалтгүйгээс буулгасан авто гараашууд нь балгас болж, эхнээсээ хогоор дүүрч эхэлснийг бид өмнө нь мэдээлж байв.
Манай сайтад нийтлэгдсэн “Буулгасан авто гараашууд чинь эхнээсээ хогийн цэг болчихлоо” нийтлэлийн дараагаар гараашуудын хог хаягдлыг цэвэрлэсэн байдаг. 


Гэвч ахиад л дутуу. Нүглийн нүдийг гурилаар хуурч буйтай ижил барилгынхаа хог хаягдлыг нэг мөсөн цэвэрлэж болдоггүй юм байхдаа гэх бодол иргэн хүний хувьд зурсхийн орж ирснийг нуух юун.
Нэгэнт л гаражуудаа нураагаад, хог хаягдлын заримыг нь цэвэрлэсэн юм чинь дутуу үлдээгээд яахав, дуустал цэвэрлээсэй.




