Монголын хошин урлагт өөрийн зам мөрөө үлдээж, сайн үйлийн аянг хийдэг жүжигчин бүсгүй бол Г.Ундармаа. Алтай нутгаас гаралтай тэрбээр багаасаа л адтай сэргэлэн охин байсан бөгөөд багийнхаа мөрөөдлийг биелүүлж, өдгөө гэр бүлийн хамт тансаг зэрэглэлийн хотхонд амьдарч байна.
Тэгвэл тэрээр багаасаа мөрөөдөж ирсэн гал тогоогоо бий болгосноо өөрийн цахим хуудаснаа онцолж, танилцуулжээ.
Энэ тухайгаа “Гэрийн эзэгтэй болохоороо гал тогоогоо л гоё тохижуулна гэж мөрөөддөг байсан. Тэгэхээр манай байрны зүрх нь гал тогоо юм” гэжээ.


