Эмоци хамтлагийн жүжигчин Цогтоо +17 контентийг хийснээс хойш “од” болсон гэхэд хилсдэхгүй.
Амьдрал ахуй нь дээшлэж, жүжигчний уран чадвар, карьер нь ч өсч яваагаа харуулсаар буй.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсынхаа найзуудтай мөрөөдлөө хуваалцжээ. Түүний мөрөөдлүүдийн нэг хэсэг бол “Киви” хамтлагийн гишүүн болох. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэнт дуучин бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн уран бүтээл хийж, олон түмнийхээ сонорыг мялаах ажээ.
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, Цогтоо минь. Илүү ихийг мөрөөдөж мөрөөдлөө гүйцэлдүүлээрэй.

