Парламентийн нэр нөлөө бүхий гишүүн Ж.Ганбаатарын эзэмшилд Энконто үйлчилгээний цогцолбор байдаг.

Хан-Уул дүүргийн Е-март худалдааны төвийн замын зүүн талд орших тус төвийн гадна талд явган хүний зам тавих шийдвэр гарчээ.
Уг шийдвэрийн дагуу зам засварынхан болон тохижилт үйлчилгээний ажилтнууд ажлаа хийх гэж очиход Энконто төвөөс хэд хэдэн пээдэлзсэн нөхдүүд гарч ирэн тэдний ажлыг хийлгэхгүй, хэл ам хийн саад болж буй бичлэгийг дэлгэж байна.
https://youtube.com/shorts/fwDWi-SCiCs?feature=share
Хүн хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ шүүхийн шийдвэрээр нэгэнт батлагдаж, үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах эрхийг үүднээс тус төвийн гаднах олон нийтийн талбайд явган хүний замыг тавих ажил эхлүүлэхэд юунд ийнхүү бухимдана вэ. Явган хүний зам тавих төсвийн мөнгө эрхэм гишүүний халааснаас бус иргэд олон нийтийн татварын мөнгөөр хийгдэх бус уу.
Ямартаа ч, Ж.Ганбаатар гишүүний эсэргүүцэл, шүүхийн шийдвэр хоёрын хэн нь хүчтэйг харах л үлдлээ.

