Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Мэндчилгээ
Папарацци

Мэндчилгээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

​Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын Улсын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг бүтээгчид болон оюуны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах их үйлсэд мэдлэг, чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, салбарын оролцогчид, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад ажилтан Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

​Оюуны өмчийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчдийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж байх зорилгоор Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас бий болгосон энэхүү өдрийг дэлхий нийтээр 22 дахь удаагаа тэмдэглэж байна.

​Өнөөгийн залуусын ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийн оюун ухаан, эрч хүч, сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байгааг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас цохон тэмдэглэж, 2022 оны энэхүү өдрийг “Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

​Үүнтэй холбогдуулан цохон тэмдэглэхэд Монгол Улсын хүн амын 64 орчим хувийг эзэлж байгаа 35 хүртэлх насны залуусын авьяас чадвар, бүтээлч байдлыг дэмжин урамшуулж, тэдний бүтээсэн урлаг, шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь тус салбарын төдийгүй төрийн бодлого байх учиртай.

​Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, салбарын шинэ оролцогч буюу оюуны өмчийн зуучлагчийг бий болгох зэргээр оюуны өмчийг гадаад, дотоод зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үр шимийг нь аливаа эрх эзэмшигч хүртдэг тогтолцоог бий болгох зорилгоор оюуны өмчийн багц хуулийг шинэчилэн баталсан. Цаашид залуу зохион бүтээгч, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, ирээдүйн сайн сайхны төлөө шинийг санаачлах, бүтээх хүчин чармайлтыг төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад анхаарч ажиллах болно.

​Оюуны өмчийн салбарт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаа өргөжин дэвжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ​​​​​
Х.НЯМБААТАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.