Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Д.Монголхүүг шүүх хурлыг хойшлуулж, Э.Одбаяр нарыг дахин шалгуулахаар боллоо
Папарацци

Д.Монголхүүг шүүх хурлыг хойшлуулж, Э.Одбаяр нарыг дахин шалгуулахаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жагсаал цуглаан хийх журмын болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зөрчин эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улмаар хууль сахиулагчийн биед халдсан гэх хэрэгт буруутгагдсан Д.Монголхүүд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр болсон ч өмгөөлөгчөөс шалтгаалж хойшлууллаа. Д.Монголхүүд уг нь НПГ-аас Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх хэсгийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх өмнө нь уг хэргийг хэлэлцээд прокурорын хяналтад буцааж байсан юм. Ингэхдээ Д.Монголхүүгийн биед халдсан хэргийг, цагдан хорих байрнаас хууль сахиулагчийг эсэргүүцэн гарч явсан зэрэг үйлдлийг нь тусгаарласан нь буруу гэж шүүх дүгнэж байсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна.
Мөн өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Nodouble standart” хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуугийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тэднийг 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд нэвтэрч, хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэж, Д.Монголхүүг оргуулсан, Дорнод аймагт гарсан зам тээврийн ослын талаар мэдээлэхдээ бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.