Өөрийн хоолойгоороо хэдийнэ танил болсон Alimaa`s movie guide-ийн хөтлөгч Алимааг танихгүй хүн ховор. Түүний жинхэнэ нэрийг Хишигбуян гэдэг бөгөөд гэр бүлийнхэн нь болон найзууд нь Эгшиг хэмээн дууддаг ажээ.
Түүнийг хүмүүс ихэвчлэн мэргэжлийн жүжигчин гэж боддог. Харин тэрбээр Олон улсын Улаанбаатар их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр Alimaa`s movie guide-ийг хийхийн тулд бүтэн нэг өдрийг зарцуулдаг гэнэ. Өглөө нь киногоо үзээд, өдөр нь ярих зохиолоо бичээд, орой нь хоолойнд ордог аж.
Түүний атаархуу буюу “аглуу” занг Итали улс хөдөлгөдөг бөгөөд тэнд очиж үзэхийг хамгийн ихээр хүсдэг гэсэн шүү.

