Монголын хамгийн сенсацитай, хэл амтай олны танил бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг.

Анхны төрөлтөөрөө 125кг жингээс 55 жин хүртэл хаяж байсан түүнийг сошиал хэрэглэгчид “Дух” хэмээн хочидог.
Эрхэм бүсгүй ч энэ хочиндоо таатай ханддаг. Тэгвэл түүний хүү долоон сар хүрчээ. Хүүгийн эцэг нь АН-ын гишүүн, “Нутгийн буян” группын эзэн Л.Бат-Орших аж. Тэд хоёр жилийн өмнөөс дотносож, ийнхүү дундаасаа хүүхэдтэй болсон юм.
Л.Бат-Оршихын хувьд хэзээнээс хурдан морь, хүүхэмсэг хоёроороо алдартай нэгэн бөгөөд авсан авааль гэргийтэй нэгэн юм.
Сошиал од бүсгүйн хувьд өнгөрсөн жил “Би хэн нэгний гэр бүл үймүүлж, хэн нэгэн даргын бандгар автомашинд сууж явдаг хүүхэн биш” хэмээн өчиж байв. Харин өдгөө тэрбээр эхнэртэй эрийн хүүхдийг төрүүлээд, хэдийнэ долоон сарын нүүр үзэж байна


1 сэтгэгдэл
хэцүү ч юмаадаа. чухам шударга үнэн ариун хүн шиг яриад л сэвээд л, хүн амьтан доромжлоод загнаад явдаг биздээ