Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цахим сэтгүүлзүйн форум болж байна
Папарацци

Цахим сэтгүүлзүйн форум болж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/03/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын холбоо цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Монголын цахим сэтгүүл зүйн гурван форумыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхгийг олон нийтэд хүргэж ажилласан. Өөрөөр хэлбэл, Монголын сайтын холбоо дан ганц цахим сэтгүүл зүйдээ хандсан үйл ажиллагааг явуулдаг байсан бол энэ удаагийн ээлжит IV чуулганаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй нь энэ юм.
“Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажилласан бол Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Мөн дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллаж байна.
Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцож буйгаас гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үзэл бодлоо хуваалцаж байна. Цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёс зүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөлөл илтгэлүүд тавигдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.