25 дугаар суваг телевизийн брэнд нэвтрүүлэг болсон Танайд хоноё нэвтрүүлгийн анхны хөтлөгч Алтантүрүүг нэвтрүүлэг гардаг байсан тухайн үед мэдэхгүй хүн ховор байлаа.
Тус нэвтрүүлэг нь үзэгчдийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон хөтлөгч сольсоор одоо бараг үзэгчгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.
Г.Алтантүрүү ч энэ контентоо телевиздээ үлдээн бие даасан уран бүтээлч болж төдийлөн цэнхэр дэлгэцээр харагдаагүй.
Тэгвэл тэрбээр Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй ярилцан түүний дотоод ертөнцийг уудлажээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ агуу хүнтэй нэгэн цаг үед амьдарч, таван үг сольж явснаараа бахархаж байна. Энэ тавдугаар сарын 21-нд тоглолт болно, тухлан саатаарай” гэжээ.

